SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Ирж буй дуудлагын чиглүүлэлтийг тохируулах

Ирж буй дуудлагыг ажилтнуудад жигд хуваарилж, хэрэглэгчийн хүлээх хугацааг багасгахын тулд дуудлагын чиглүүлэлтийг тохируулах шаардлагатай. Ирж буй дуудлагыг дараах аргуудаар чиглүүлэх боломжтой. Үүнд: ажилтны дотоод дугаар, дуут цэс, CRM дээр заасан хариуцсан ажилтан эсвэл дуудлага хүлээн авах бүлэг.

Анхдагч тохиргоогоор зөвхөн бүртгэлийн администраторууд эдгээр тохиргоонд хандах эрхтэй бөгөөд бусад хэрэглэгчид хандахын тулд хандах эрхийг тохируулж болно.
Telephony хандалтын эрхийг тохируулах

Түрээсийн утасны дугаар эсвэл SIP PBX -ийн дуудлагын чиглүүлэлтийг тохируулахдаа: 

  1. CRM → Sales → Sales channels → Telephony хэсэгт хандана.
  2. Connection хуудсан дээр Configure numbers дээр дарж, түрээсийн дугаар эсвэл PBX -ээ сонгоно.
  3. Inbound call routing талбарыг нээгээд, ашиглах хувилбараас хамааран дараах тохиргоог хийнэ.

Ирж буй дуудлагын чиглүүлэлтийг тохируулах
Ирж буй дуудлагын чиглүүлэлтийг тохируулах

Ирж буй дуудлагыг чиглүүлэх хувилбарууд

Bitrix24 дээр ирж буй дуудлагыг дараах байдлаар чиглүүлж болно.

  • SIP PBX дуудлагыг ажилтны дотоод дугаар руу автоматаар чиглүүлэх.
  • Хэрэглэгч дуудлага хүлээн авах ажилтны дотоод дугаарыг оруулах.
  • Дуудлагыг IVR буюу дуут цэс рүү шилжүүлэх.
  • Дуудлагыг CRM дээр заасан хариуцсан ажилтан руу шилжүүлэх.
  • Дуудлагыг хүлээн авах бүлэг рүү чиглүүлэх.
  • Зөвхөн ажлын цагаа эхлүүлсэн ажилтнуудад дуудлага чиглүүлэх.

Дуудлага чиглүүлэх тохиргооноос илүүтэйгээр ажлын цагийн тохиргоо нэн тэргүүнд үйлчилдэг болохыг анхаарна уу. Хэрэв та утасны дугаартаа ажлын цаг тохируулсан бөгөөд ажлын бус цагаар дуудлага ирвэл тухайн дуудлагыг Off-hours call processing хэсэгт сонгосон тохиргооны дагуу боловсруулна.

Утасны дугаарын ажлын цагийн тохиргоо

Sed feugiat porttitor nunc, non dignissim ipsum vestibulum in. Donec in blandit dolor. Vivamus a fringilla lorem, vel faucibus ante. Nunc ullamcorper, justo a iaculis elementum, enim orci viverra eros, fringilla porttitor lorem eros vel.

Sed feugiat porttitor nunc, non dignissim ipsum vestibulum in. Donec in blandit dolor. Vivamus a fringilla lorem, vel faucibus ante. Nunc ullamcorper, justo a iaculis elementum, enim orci viverra eros, fringilla porttitor lorem eros vel.

Дуудлага зөвхөн Bitrix24 дээр онлайн байгаа ажилтнуудад чиглүүлэгдэнэ. Ажилтан дуудлага хүлээн авах бүлэгт багтсан байсан ч Offline төлөвтэй бол дуудлага хүлээн авахгүй. 

To: SIP header боловсруулах

Энэ тохиргоо зөвхөн SIP PBX холболтод боломжтой. To: SIP header нь дуудлагыг анх чиглүүлэхээр заасан дугаар буюу хаягийг илэрхийлдэг параметр юм. Хэрэв таны SIP PBX дотоод дугаарыг To: талбарт дамжуулах боломжтой бол ирж буй дуудлагыг шууд тухайн ажилтан руу чиглүүлж болно.

Энэ сонголтыг идэвхжүүлснээр SIP PBX -ээс ирсэн дуудлага нь дуудлага хүлээн авах бүлэг рүү бус, ажилтны дотоод дугаар руу шилжинэ.

Үүний тулд SIP PBX тохиргоонд дотоод дугаарыг To: талбарт ашиглахаар тохируулах шаардлагатай. Энэ боломж техникийн хувьд байгаа эсэхийг бидэнтэй холбогдон лавлана уу.

Дуудлага зөв ажилтанд хүрэхийн тулд To: талбарт дамжуулж буй дугаар нь Bitrix24 дахь ажилтны дотоод дугаартай ижил байх ёстой. Ажилтны профайлд дотоод дугаарыг зөв оруулсан эсэхийг мөн шалгана уу. 

Ажиллах зарчим:

  1. Хэрэглэгч танай SIP PBX -ийн дугаар руу залгана.
  2. Дуудлага PBX -д хүрэхэд систем тусгай хүсэлт үүсгэнэ.
  3. PBX уг хүсэлтийн дагуу хэрэглэгчийн дотоод дугаарыг авна.
  4. Дуудлагыг PBX -ээс Bitrix24 рүү дамжуулахад To: талбарт тухайн ажилтны дотоод дугаар байна.
  5. Дуудлага ижил дотоод дугаартай Bitrix24 хэрэглэгчид хүрнэ.

Ирж буй дуудлагын чиглүүлэлтийг тохируулах

Угтах ая тоглуулах

Энэ сонголтыг идэвхжүүлснээр дуудлага хийж буй хэрэглэгчид угтах мэндчилгээ сонсогдоно. Мэндчилгээ сонсож байх үед хэрэглэгч ажилтны дотуур дугаарыг оруулах боломжтой.  Extension number processing сонголтыг идэвхжүүлснээр систем дуудлагыг тухайн дотуур дугаарт харгалзах ажилтан руу чиглүүлнэ.

Хэрэв Bitrix24 хэрэглэгч дуудлагад хариу өгөхгүй бол дараах аргуудаас сонгож болно:

  • Continue call processing — Дуудлагыг одоогийн чиглүүлэлтийн тохиргооны дагуу үргэлжлүүлэн боловсруулах.
  • Forward to mobile — Дуудлагыг ажилтны гар утасны дугаар руу шилжүүлэх.
  • Leave voicemail message — Хэрэглэгч дуут мессеж үлдээх боломжтой болгох.

Ирж буй дуудлагын чиглүүлэлтийг тохируулах

Use voice menu

Ирж буй дуудлагыг IVR буюу дуут цэс рүү шилжүүлэхийн тулд энэ сонголтыг идэвхжүүлнэ. Хэрэглэгч танай байгууллага руу залгахдаа дугаар оруулж, мессеж үлдээх, ажилтантай холбогдох эсвэл байгууллагын талаар ерөнхий мэдээлэл авах боломжтой.

Дуут цэс (IVR) тохируулах

Ирж буй дуудлагын чиглүүлэлтийг тохируулах

CRM дээр бүртгэлтэй хэрэглэгчийг таньсан тохиолдолд дуудлагыг хариуцсан ажилтан руу шилжүүлэх

Хэрэв хэрэглэгчийн утасны дугаар CRM дээр бүртгэлтэй бол дуудлагыг шууд тухайн хэрэглэгчийг хариуцсан ажилтан руу шилжүүлж болно. Үүний тулд энэ сонголтыг идэвхжүүлнэ.

Хэрэв утасны дугаарт дуут цэс тохируулсан бол дуудлага эхлээд IVR рүү чиглүүлэгдэнэ. Хэрэглэгч дуут цэснээс гарсны дараа дуудлагыг хариуцсан ажилтан руу шилжүүлнэ. 

Одоо байгаа хэрэглэгчээс ирсэн боловч хариу өгөөгүй дуудлагыг CRM дээр тухайн хэрэглэгчийг хариуцсан ажилтанд үргэлж оноодог. Дуудлага ажилтанд шууд шилжээгүй байсан ч хэрэглэгч оператор хариу өгөхөөс өмнө дуудлагаа тасалбал CRM дээр хариуцсан ажилтанд хариу өгөөгүй дуудлагын мэдэгдэл очно.

Ирж буй дуудлагын чиглүүлэлтийг тохируулах

Дуудлагыг хүлээн авах бүлэг рүү чиглүүлэх

Bitrix24 Telephony дахь дуудлага хүлээн авах бүлэг нь ирж буй дуудлагад хариулдаг ажилтнуудаас бүрдэнэ. Хэрэглэгчид танай байгууллагатай холбогдох боломж олгохын тулд утасны дугаарын тохиргооноос дуудлага хүлээн авах бүлгийг сонгоно.

Дуудлагын бүлгүүдийг тохируулах

Ирж буй дуудлагын чиглүүлэлтийг тохируулах

Ажлын цагаа эхлүүлээгүй эсвэл завсарлага авч буй ажилтанд дуудлага шилжүүлэхгүй байх

Ажлын цагаа эхлүүлээгүй эсвэл завсарлага авч буй ажилтанд дуудлага чиглүүлэхээс сэргийлэхийн тулд энэ сонголтыг идэвхжүүлнэ. Ингэснээр дуудлагыг зөвхөн ажлын цагаа эхлүүлсэн, дуудлага хүлээн авах бүлэгт багтсан ажилтнуудад чиглүүлнэ. Үүнийг ашиглахын тулд тухайн ажилтнуудад ажлын цагийн удирдлагын тохиргоог идэвхжүүлсэн байх шаардлагатай.

Ажлын цаг болон тайлангийн тохиргоо
Bitrix24 дээр ажлын цагийн бүртгэл хөтлөх

Таны ашиглаж буй багцад ажлын цагийн удирдлага боломжтой эсэхийг шалгана уу.

Bitrix24 үнэ болон багцууд

Дараах тохиолдолд энэ тохиргоог үл харгалзан дуудлагыг чиглүүлнэ. Үүнд:

- Ажилтанд SIP утас холбогдсон.
Тухайн ажилтан ажлын өдрөө эхлүүлээгүй эсвэл Bitrix24 дээр Offline төлөвтэй байгаа эсэхээс үл хамааран дуудлага хүлээн авах боломжтой гэж систем үзнэ.
SIP утсыг тохируулах
- Ажилтан дуудлагад хариулсны дараа өөр ажилтан руу гараар шилжүүлсэн.
Тухайн ажилтан ажлын цагаа бүртгүүлээгүй байсан ч дуудлага сонгосон хэрэглэгч рүү шилжинэ. Харин тухайн ажилтан Offline төлөвтэй байгаа бол дуудлагыг түүн рүү гараар шилжүүлэх боломжгүй.

Ирж буй дуудлагын чиглүүлэлтийг тохируулах

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Дуудлагын чиглүүлэлт нь ирж буй дуудлагыг автоматаар дараалалд оруулж, ажилтнуудад хуваарилна. Дуудлагыг дотоод дугаар, дуут цэс, CRM дээр заасан хариуцсан ажилтан эсвэл дуудлага хүлээн авах бүлэг рүү чиглүүлж болно.
  • Чиглүүлэлтийн тохиргоог дээрээс доош дарааллаар шалгана. Дуудлагыг шууд сонгосон бүлэгт шилжүүлэхийн тулд бусад сонголтыг идэвхгүй болгоно.
  • Дуудлага ирэхэд систем ажилтан онлайн байгаа эсэхийг шалгана. Ажилтан Bitrix24 дээр Offline төлөвтэй бол дуудлага хүлээн авах бүлэгт багтсан байсан ч дуудлага авахгүй. Мөн холбогдох тохиргоог идэвхжүүлснээр ажлын цагаа эхлүүлээгүй ажилтнуудад дуудлага чиглүүлэхээс сэргийлж болно.
  • SIP утас холбосон ажилтныг ажлын цагаа эхлүүлээгүй эсвэл Bitrix24 дээр Offline төлөвтэй байсан ч дуудлага хүлээн авах боломжтой гэж үзнэ.