Conversations хэсэгт Open Channel чатуудтай ажиллах
Conversations хэсэгт таны вебсайт, нийгмийн сүлжээ болон мессежийн аппликейшнээр дамжуулан холбогдсон харилцагчидтай хийсэн бүх Open Channel чатыг харуулна. Энэ хэсгээс тодорхой харилцан яриаг хялбархан хайх, төлөвийг шалгах, чатны түүхийг үзэх болон харилцагчтай харилцсан явцыг хянах боломжтой.
Энэ нь ажилтнуудын гүйцэтгэлийг хянах, үйлчилгээний чанарыг хангах, шаардлагатай харилцан ярианд шуурхай хандах боломжийг олгоно.
Хэрэв Open Channel -ийг устгавал түүнтэй холбоотой бүх харилцан яриа автоматаар устгагдана.
Харилцан ярианы жагсаалтыг нээх
- CRM хэсэгт хандана
- Customers дээр дарна.
- Contact center хэсгийг сонгоно.
- Conversations талбарыг нээнэ.
Анхдагч тохиргоогоор ажилтнууд зөвхөн өөрсдийн хариуцсан харилцан яриаг харах боломжтой. Бүх чатыг харах эрх олгохын тулд Open Channel хандалтын эрхийн тохиргоонд Administrator эсвэл Manager үүргийг онооно.
[Open Channel хандалтын эрх]


Харилцан ярианы жагсаалтыг тохируулах
Чухал мэдээллийг нэг дор харахын тулд Conversations хэсгийн харагдах байдлыг тохируулна. Жишээлбэл, харилцан ярианы төлөв, харилцагчийн нэр болон хариуцсан ажилтныг харуулахаар тохируулж болно. Ингэснээр харилцагч бүртэй хэн ажиллаж байгаа болон аль харилцан ярианд хариу өгөх шаардлагатай байгааг хялбархан тодорхойлно.
Багануудыг тохируулах. Жагсаалтад харуулах мэдээллээ сонгоно.
- Жагсаалтын зүүн дээд буланд байрлах Settings (⚙️) дээр дарна.
- Шаардлагатай багануудын чагтыг тэмдэглэнэ.
- Apply дээр дарна.


Багануудын дараалал болон эрэмбэлэлтийг өөрчлөх. Харилцан яриаг дугаар, эхэлсэн огноо эсвэл төлөвөөр нь эрэмбэлэхийн тулд баганын нэр дээр дарна. Дахин дарснаар өсөх болон буурах дарааллаар эрэмбэлэх горимыг солино.
Багануудын дарааллыг өөрчлөхдөө баганын нэр дээр дарж, удаан дарсан хэвээр хүссэн байрлал руу чирж байрлуулна.

Харилцан ярианы жагсаалтын багануудын тайлбар
Ерөнхий мэдээлэл
- # — Жагсаалт дахь харилцан ярианы дугаар.
- Open Channel — Харилцагч танай багтай холбогдсон Open Channel -ийн нэр.
- Type — Харилцан яриа орж ирсэн эсвэл гадагш эхлүүлсэн эсэхийг харуулна.
- Status — Харилцан ярианы одоогийн төлөв: хариу хүлээж байгаа, хариу өгсөн эсвэл хаагдсан.
- Status (detailed) — Ажилтан хариу өгсөн эсэх, чатыг өөр хэрэглэгч рүү шилжүүлсэн эсэх зэрэг дэлгэрэнгүй төлөвийг харуулна.
- Spam — Харилцан яриаг спам гэж тэмдэглэсэн эсэхийг харуулна.
- Channel — Мессеж ирсэн эх үүсвэрийг харуулна. Жишээлбэл, Live chat, Facebook эсвэл WhatsApp.
- Client — Харилцагч чатаар харилцахдаа өгсөн нэр.
- Employee — Харилцан ярианд хариуцсан ажилтан.
CRM болон харилцан ярианы үйлдлүүд
- CRM record — Харилцан яриа CRM дэх контакт, хэлцэл эсвэл үйл ажиллагаатай холбогдсон эсэхийг харуулна. Холбогдсон бүртгэлийг эндээс шууд нээх боломжтой.
- Site page — Харилцагч Live cha t-ийг эхлүүлсэн веб хуудасны URL.
- Actions — Харилцан яриаг нээх эсвэл чатын бүрэн түүхийг харах боломж олгоно.
- Submitted form — Харилцагч CRM форм бөглөсөн эсэхийг харуулна.
- Requested history — Харилцагч чатын түүхийг татаж авсан эсэхийг харуулна.
- Assigned — Харилцан яриаг тодорхой ажилтанд хуваарилсан эсэхийг харуулна.

Actions баганаас чатын бүрэн түүхийг харах эсвэл тодорхой харилцан яриаг нээх боломжтой.

CRM record баганаас холбогдсон контакт, хэлцэл эсвэл үйл ажиллагааг нээх боломжтой.
Үнэлгээ болон сэтгэгдэл
- Rated by clients — Харилцагч харилцан ярианд ямар үнэлгээ өгснийг харуулна.
- Supervisor comment — Харилцан ярианы талаар удирдах ажилтны үлдээсэн тэмдэглэл.
- Supervisor rating — Удирдах ажилтны таван онооны шатлалаар өгсөн үнэлгээ.
- Created on — Харилцан яриа үүсгэсэн огноо, цаг.
- Agent replied on — Ажилтан анхны хариуг илгээсэн огноо, цаг. Хариу илгээгээгүй бол энэ талбар хоосон байна.
- Agent accepted conversation on — Ажилтан Reply товчийг дарсан огноо, цаг.
- Last message posted on — Хамгийн сүүлд мессеж илгээсэн огноо, цаг.
- Agent closed on — Ажилтан харилцан яриаг хаасан огноо, цаг.
- Closed on — Харилцан яриаг хаалттай төлөвт шилжүүлсэн огноо, цаг.
- Modified on — Харилцан ярианд хамгийн сүүлд өөрчлөлт оруулсан огноо, цаг. Жишээлбэл, шинэ мессеж ирэх эсвэл төлөв өөрчлөгдөх үед шинэчлэгдэнэ.
- Waiting for agent to respond — Ажилтан хариу өгөх хүртэл харилцагчийн хүлээсэн хугацаа.
- Agent response time (without chat bot activity) — Харилцан яриа эхэлснээс ажилтан Reply товчийг дарах хүртэлх хугацаа.
- Duration before closed by agent — Харилцан яриа эхэлснээс ажилтан хаах хүртэлх хугацаа.
- Conversation duration — Эхний мессежээс сүүлийн мессеж хүртэлх хугацаа.
- Initial response time — Харилцагчийн эхний мессежээс ажилтны анхны хариу хүртэлх хугацаа. Хариу өгөөгүй бол харилцан яриа хаагдах хүртэлх хугацааг тооцно.
- Chatbot response time — Ажилтан чатад нэгдэхээс өмнө чатбот харилцагчтай харилцсан хугацаа.
- Total response time — Харилцагчийн асуултууд болон ажилтны хариултуудын хоорондох нийт хугацаа.
- Average response time — Ажилтнуудын хариу өгөх дундаж хугацаа.
- Maximum response time — Харилцагч хариу хүлээсэн хамгийн урт хугацаа.
Харилцан ярианы төлөвүүд
Харилцан ярианы жагсаалтад ерөнхий болон дэлгэрэнгүй гэсэн хоёр төрлийн төлөв байна.
Ерөнхий төлөвүүд. Эдгээр нь Status баганад харагдах бөгөөд харилцан ярианы ерөнхий явцыг илэрхийлнэ.
- Client awaiting agent's response — Ажилтан харилцагчийн сүүлийн мессежид хараахан хариу өгөөгүй.
- Agent responded — Хамгийн сүүлийн мессежийг ажилтан илгээсэн.
- Conversation closed — Ажилтан харилцан яриаг хаалттай төлөвт шилжүүлсэн.

Дэлгэрэнгүй төлөвүүд. Эдгээр нь Status (detailed) баганад харагдах бөгөөд харилцан ярианы явцын талаар илүү нарийвчилсан мэдээлэл өгнө.
- New conversation started — Харилцагч анх удаа мессеж илгээсэн бөгөөд хараахан хариу өгөөгүй.
- Agent enqueued conversation — Харилцан яриаг өөр Open Channel руу шилжүүлсэн.
- Agent responded to conversation — Ажилтан Reply товчийг дарсан.
- Client awaiting agent's response — Ажилтан харилцагчийн мессежид хараахан хариу өгөөгүй.
- Client awaiting agent's response (has another question) — Ажилтан хариу өгсөн боловч харилцагч дахин асуулт тавьсан.
- Agent responded — Хамгийн сүүлийн мессежийг ажилтан илгээсэн.
- Conversation pending closure (waiting for rating or after auto reply) — Харилцан яриа харилцагчийн үнэлгээг хүлээж байгаа эсвэл системийн хариу илгээгдсэний дараа автоматаар хаагдах төлөвтэй байна.
- Conversation closed — Ажилтан харилцан яриаг хаасан.
- Spam / Forced stop — Ажилтан харилцан яриаг хааж, спам гэж тэмдэглэсэн.

Харилцан яриа хайх
Хариуцсан ажилтан, төлөв эсвэл харилцагчийн нэрээр шүүж, шаардлагатай харилцан яриаг хурдан олох боломжтой.
- Filter and search мөр дээр дарна.
- Add field дээр дарна.
- Шаардлагатай талбаруудыг сонгоно.
- Талбаруудын утгыг оруулна.
- Search дээр дарж, тохирох харилцан яриануудыг жагсаалтаас харна.


Явагдаж буй харилцан яриануудыг харахын тулд:
- Conversations хэсгийн шүүлтүүрийг ашиглана.
- Messenger хэсгийн Contact Center талбар руу орно.
1. Filter and search мөр дээр дарна.
2. Add field дээр дарна.
3. Status (detailed) талбарын хажууд байгаа чагтыг тэмдэглэнэ.
4. Дараах төлөвүүдийг сонгоно:
- Agent responded to conversation
- Client awaiting agent's response
- Client awaiting agent's response (has another question)
- Agent responded
- New conversation started
- Agent enqueued conversation


Contact Center талбар ашиглах. Энэ хэсэгт зөвхөн таны нэгдсэн чатууд болон харилцагчдаас шинээр ирсэн хүсэлтүүд харагдана.
- Messenger хэсэгт очно.
- Contact Center талбарыг нээнэ.
- Идэвхтэй харилцагчийн чатууд зүүн талд харагдана.

Харилцан ярианд үйлдэл хийх
Conversations хэсгээс идэвхтэй чатуудтай холбоотой үйлдлийг шуурхай гүйцэтгэх боломжтой.
Олон харилцан ярианд зэрэг үйлдэл хийх. Эдгээр үйлдлийг зөвхөн явагдаж буй харилцан ярианд ашиглах боломжтой.
- Удирдах харилцан яриануудаа сонгоно.
- Select action дээр дарж, дараах үйлдлүүдээс сонгоно.
- End — Асуудал шийдвэрлэгдсэн бол харилцан яриануудыг хаана.
- Force end — Харилцан яриануудыг хааж, спам гэж тэмдэглэнэ.
- Forward — Харилцан яриануудыг өөр ажилтан эсвэл Open Channel руу шилжүүлнэ.

Нэг харилцан ярианд үйлдэл хийх. Нэг харилцан яриаг удирдахдаа тухайн харилцан ярианы хажууд байрлах Menu (≡) дүрс дээр дарж, шаардлагатай үйлдлийг сонгоно.
- History — Чатын бүрэн түүхийг харах.
- Start conversation — Харилцагчтай чатыг нээх.
- End conversation — Харилцан яриаг хаах.
- Force end conversation — Чатыг хааж, спам гэж тэмдэглэх.

ТОВЧ ОЙЛГОЛТ
- Conversations хэсэгт таны вебсайт, нийгмийн сүлжээ болон мессежийн аппликейшнээр дамжуулан холбогдсон харилцагчидтай хийсэн бүх Open Channel чатыг харуулна. Энэ хэсгээс тодорхой харилцан яриаг хайх, төлөвийг шалгах, чатын түүхийг үзэх болон харилцагчтай харилцсан явцыг хянах боломжтой.
- Харилцан ярианы жагсаалтыг нээхийн тулд CRM > Customers > Contact Center > Conversations хэсэгт очно.
- Чухал мэдээллийг нэг дор харахын тулд Conversations хэсгийн харагдах байдлыг тохируулна. Жишээлбэл, харилцан ярианы төлөв, харилцагчийн нэр болон хариуцсан ажилтныг харуулахаар тохируулж болно. Ингэснээр харилцагч бүртэй хэн ажиллаж байгаа болон аль харилцан ярианд хариу өгөх шаардлагатайг хялбархан тодорхойлно.
- Харилцан яриа ерөнхий болон дэлгэрэнгүй гэсэн хоёр төрлийн төлөвтэй. Ерөнхий төлөв нь харилцан ярианы одоогийн үе шатыг илэрхийлнэ. Дэлгэрэнгүй төлөв нь ажилтан хариу өгсөн, харилцан яриаг спам гэж тэмдэглэсэн зэрэг тодорхой үйлдлийг харуулна.
- Хариуцсан ажилтан, төлөв эсвэл харилцагчийн нэрээр шүүж, шаардлагатай харилцан яриаг хялбархан олно.
- Явагдаж буй харилцан яриануудыг харахын тулд шүүлтүүр ашиглах эсвэл Messenger хэсгийн Contact Center табыг нээнэ.
- Харилцан ярианы жагсаалтаас чатуудыг шуурхай удирдах боломжтой. Нэг эсвэл хэд хэдэн харилцан яриаг сонгоод хаах, өөр ажилтан руу шилжүүлэх зэрэг үйлдлийг гүйцэтгэнэ.