SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Bitrix24 дэх Facebook болон Instagram холболтын асуудлыг шийдвэрлэх

2024 оны 2-р сарын 5 -ны өдрөөс эхлэн Viber нь чатбот тохируулах нөхцөлөө өөрчилсөн. Үүнээс хойш шинэ чатботыг зөвхөн төлбөртэй багц ашиглан холбох боломжтой болсон байна. Харин 2024 оны 2-р сарын 5 -ны өдрөөс өмнө үүсгэсэн чатботууд нь өмнөх нөхцөлийн дагуу хэвийн ажилласаар байна. 

Viber вэбсайт дээрх чатбот ашиглах шинэ нөхцөл

Холболт хийх үед Facebook хуудас харагдахгүй байгааг засах

Асуудал: Facebook эсвэл Facebook: Comments сувгийг холбох үед шаардлагатай олон нийтэд нээлттэй Facebook хуудас жагсаалтад харагдахгүй байна. Жишээлбэл, та саяхан шинэ хуудас үүсгэсэн боловч холболтын жагсаалтад гарч ирэхгүй байж болно.

Bitrix24 дэх Facebook болон Instagram холболтын асуудлыг шийдвэрлэх

Шалтгаан: Bitrix24 Open Channels аппликейшн нь таны олон нийтэд нээлттэй Facebook хуудсыг удирдах хандалтын эрхтэй байх шаардлагатай. Хандалтын эрх олгох цонх нь Facebook эсвэл Instagram -ыг Bitrix24 -тэй анх удаа холбоход л гарч ирдэг. Шинээр үүсгэсэн хуудсуудын хувьд хандалтын эрхийг гараар тохируулах шаардлагатай.

Шийдвэрлэх арга:
1. Шаардлагатай олон нийтэд нээлттэй Facebook хуудасны администраторын эрхтэй бүртгэлээр [Facebook] руу нэвтэрнэ.
2. Account > Settings & Privacy > Settings > Business integrations хэсэгт хандана.
3. Тохирох аппликейшний хажууд байрлах View and edit дээр дарна.

  • Bitrix24 Open Channels — Facebook сувгийн хувьд.
  • Bitrix24 Open Channels Comments — Facebook: Comments сувгийн хувьд.
4. Шаардлагатай олон нийтэд нээлттэй Facebook хуудсанд хамаарах бүх сонголтын чагтыг идэвхжүүлж, аппликейшнд бүрэн хандалтын эрх олгоно.
5. Өөрчлөлтүүдээ хадгална.
6. Bitrix24 рүү буцаж, холболтын хуудсыг шинэчлээд тохиргоог үргэлжлүүлнэ. Одоо шаардлагатай Facebook хуудас жагсаалтад харагдах ёстой.

Bitrix24 дэх Facebook болон Instagram холболтын асуудлыг шийдвэрлэх
Bitrix24 дэх Facebook болон Instagram холболтын асуудлыг шийдвэрлэх
Bitrix24 дэх Facebook болон Instagram холболтын асуудлыг шийдвэрлэх
Bitrix24 дэх Facebook болон Instagram холболтын асуудлыг шийдвэрлэх
Bitrix24 дэх Facebook болон Instagram холболтын асуудлыг шийдвэрлэх
Bitrix24 дэх Facebook болон Instagram холболтын асуудлыг шийдвэрлэх

Холболт хийх үед Instagram бүртгэл харагдахгүй байгааг засах

Асуудал: Instagram Direct сувгийг холбох үед шаардлагатай Instagram бүртгэл жагсаалтад харагдахгүй байна. Жишээлбэл, та саяхан шинэ бүртгэл үүсгэсэн боловч холболтын жагсаалтад гарч ирэхгүй байж болно.

Шалтгаан: Зөвхөн олон нийтэд нээлттэй Facebook хуудастай холбогдсон Instagram бүртгэлийг Bitrix24-тэй холбох боломжтой. Хэрэв Instagram бүртгэл Facebook хуудастай холбогдоогүй бол жагсаалтад харагдахгүй.

Шийдвэрлэх арга: Instagram бүртгэлээ олон нийтэд нээлттэй Facebook хуудастай холбоно. Үүний тулд Instagram гар утасны аппликейшнд нэвтэрч, Edit Profile > Page хэсэгт хандана.

Bitrix24 дэх Facebook болон Instagram холболтын асуудлыг шийдвэрлэх

Асуудал: Олон нийтэд нээлттэй Facebook хуудастай холбогдсон Instagram бүртгэлүүдийн жагсаалт Bitrix24 дээр шинэчлэгдээгүй байна. Instagram Direct сувгийг холбох үед салгасан бүртгэл харагдаж, харин шинээр холбосон бүртгэл жагсаалтад байхгүй байж болно.

Шийдвэрлэх арга: Instagram бүртгэлийн төрлийг түр өөрчилж, мэдээллийг шинэчилнэ.

1. Instagram аппликейшнийг нээж, холбох гэж буй бүртгэлийн төрлийг бизнесийн бүртгэлээс хувийн бүртгэл болгон өөрчилнө.
[Instagram мэргэжлийн бүртгэлээс хувийн бүртгэл рүү буцах]
2. Бүртгэлийн төрлийг дахин бизнесийн бүртгэл болгон өөрчилнө.
[Instagram дээр бизнесийн бүртгэл тохируулах]
3. Instagram бүртгэлээ шаардлагатай олон нийтэд нээлттэй Facebook хуудастай дахин холбоно.
[Instagram мэргэжлийн бүртгэлтэй холбогдсон Facebook хуудсыг нэмэх эсвэл өөрчлөх]
4. Bitrix24 рүү буцаж, холболтын хуудсыг шинэчлээд тохиргоог үргэлжлүүлнэ. Ингэснээр шаардлагатай Instagram бүртгэл жагсаалтад харагдах ёстой.

Facebook эсвэл Instagram мессеж Bitrix24 дээр харагдахгүй байгааг засах

Асуудал: Facebook сувгийг холбосон боловч олон нийтэд нээлттэй Facebook хуудас руу ирсэн мессежүүд Bitrix24 дээр орж ирэхгүй байна.

Шалтгаан: Facebook нь ихэвчлэн мессежүүдийг Bitrix24 рүү автоматаар дамжуулдаг. Гэхдээ зарим тохиолдолд дамжуулалтын тохиргоог гараар хийх шаардлагатай байдаг.

Шийдвэрлэх арга: [Meta Business Suite] дээр мессеж дамжуулах тохиргоог идэвхжүүлнэ.

  1. Conversation Routing хэсэгт хандана.
  2. Олон нийтэд нээлттэй Facebook хуудсаа сонгоно.
  3. Bitrix24 Open Channels аппликейшнийг сонгоно.
  4. Өөрчлөлтүүдээ хадгална.

Bitrix24 дэх Facebook болон Instagram холболтын асуудлыг шийдвэрлэх

Асуудал: Instagram Direct сувгийг холбосон боловч Instagram -аас ирсэн мессежүүд Bitrix24 дээр орж ирэхгүй байна.

Шалтгаан: Instagram Direct суваг хэвийн ажиллахын тулд Meta Business Suite дээр Instagram мессежид хандах эрхийг тохируулж, мессежийг Bitrix24 рүү дамжуулах тохиргоог идэвхжүүлэх шаардлагатай.

Шийдвэрлэх арга: Одоогийн тохиргооноос хамааран дараах үйлдлүүдийн аль нэгийг эсвэл хоёуланг нь хийнэ.

1. Хэрэглэгчдийн хүсэлт Bitrix24 рүү дамжихын тулд Meta Business Suite дээр Instagram мессежид хандах эрхийг тохируулна.

[Meta Business Suite компьютер хувилбарт Instagram мессежид хандах эрх олгох]

2. Meta Business Suite дээр мессеж дамжуулах тохиргоог идэвхжүүлнэ.

  • Conversation Routing хэсэгт хандана
  • Instagram бүртгэлээ сонгоно.
  • Bitrix24 Open Channels аппликейшнийг сонгоно.
  • Өөрчлөлтүүдээ хадгална.

[Instagram -аас Bitrix24 рүү мессеж дамжихтай холбоотой асуудлыг шийдвэрлэх]