SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Viber чатбот холбох

2024 оны 2-р сарын 5 -ны өдрөөс эхлэн Viber нь чатбот тохируулах нөхцөлөө өөрчилсөн. Үүнээс хойш шинэ чатботыг зөвхөн төлбөртэй багц ашиглан холбох боломжтой болсон байна. Харин 2024 оны 2-р сарын 5 -ны өдрөөс өмнө үүсгэсэн чатботууд нь өмнөх нөхцөлийн дагуу хэвийн ажилласаар байна.

Viber вэбсайт дээрх чатбот ашиглах шинэ нөхцөл

Өөрийн ашиглаж буй Bitrix24 багцад Viber -ийг Bitrix24 -тай холбох боломжтой эсэхийг шалгана уу.

Viber чатбот үүсгэх

  1. Viber руу хүсэлт илгээнэ.
  2. Viber -ийн мэргэжилтэн таны хүсэлтийг хянаж, дараагийн алхмуудын талаар мэдээлэл өгнө.
  3. Хүсэлтийг зөвшөөрсний дараа танд тусгай Key олгоно. Энэхүү Key -ийг Bitrix24 дахь Viber холболтын тохиргооны хэсэгт оруулна.

Өргөдлийн маягт бөглөх

Viber -ийн вэбсайт руу орж, өргөдлийн маягтыг бөглөнө.

Хэрэв танд асуух зүйл байвал Viber тусламжийн албанд хүсэлт илгээнэ үү.

Viber чатбот холбох

Чатботыг Bitrix24-тай холбох

CRM > Customers > Contact Center > Viber хэсэг рүү хандана. Key -ээ оруулаад Connect дээр дарна.

Viber чатбот холбох

Чатбот хэрхэн ажилладаг вэ?

Viber чатботыг вэбсайтдаа нэмэхийн тулд Bitrix24 -ийн Website widget ашиглан холбоно. Хэрэглэгч таны вэбсайтыг нээж, харилцах сувгаар Viber -ийг сонгоход илгээсэн мессеж нь Open Channel -ээр дамжин Bitrix24 -д ирнэ.

Website widget

Viber сувгийг ашиглахдаа дараах хязгаарлалтуудыг анхаарна уу.

  • Bitrix24 нь Viber чатботын бүртгэлийг удирдах эсвэл бүртгэлийн үйл явцыг хурдасгах боломжгүй.
  • Viber Communities дэмжигдэхгүй.
  • Viber хайлтын үр дүнд зөвхөн томоохон компаниуд болон танигдсан брэндүүдийн чатботыг харуулдаг. Иймээс хэрэглэгчид таны чатботд зөвхөн шууд холбоосоор хандах боломжтой. Жишээлбэл, viber://pa?chatURI={botname}
  • Viber нь чатлах үед хэрэглэгчийн утасны дугаарыг Bitrix24 рүү дамжуулдаггүй. Хэрэглэгч ярианы явцад өөрийн утасны дугаарыг хуваалцсан тохиолдолд л тухайн мэдээлэл CRM -д хадгалагдана.
  • Нэг Viber чатботыг зөвхөн нэг Open Channel -тай холбох боломжтой. Хэрэв олон чатбот холбох шаардлагатай тохиолдолд Viber дээр нэмэлт чатбот үүсгээд, тус бүрийг өөр өөр Open Channel -тай холбоно.

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • 2024 оны 2-р сарын 5 -ны өдрөөс эхлэн Viber нь чатбот тохируулах нөхцөлөө өөрчилсөн бөгөөд шинэ чатботыг зөвхөн төлбөртэй багцад ашиглан холбох боломжтой.
  • 2024 оны 2-р сарын 5 -ны өдрөөс өмнө үүсгэсэн чатботууд өмнөх нөхцөлийн дагуу ажиллана.
  • Viber руу хүсэлт илгээнэ. Хүсэлтийг зөвшөөрсний дараа Viber танд тусгай Key илгээх бөгөөд үүнийг Bitrix24 дахь Viber холболтын хэсэгт оруулна.
  • Viber нь чатлах үед хэрэглэгчийн утасны дугаарыг дамжуулдаггүй. Хэрэглэгч ярианы явцад өөрийн утасны дугаарыг хуваалцсан тохиолдолд л тухайн мэдээллийг CRM -д Viber сувгаар авах боломжтой.
  • Нэг Viber чатботыг зөвхөн нэг Open Channel -тай холбох боломжтой. Хэрэв хэд хэдэн чатбот холбох шаардлагатай тохиолдолд Viber дээр нэмэлт чатбот үүсгээд, тус бүрийг өөр өөр Open Channel -тай холбоно.