Facebook: Коммент холбох
Public Facebook хуудасны нийтлэлийн комментыг Bitrix24 -тэй холбох боломжтой байдаг. Хэн нэгэн нийтлэлд сэтгэгдэл үлдээхэд Bitrix24 -д шинэ чат автоматаар үүснэ. Чатын түүх CRM -д хадгалагдах бөгөөд ажилтнууд Bitrix24 -оос шууд хариу бичих боломжтой.
Ингэснээр танай баг өөр аппликейшн рүү шилжих шаардлагагүйгээр харилцагчдад хурдан хариу өгөх боломжтой.
Энэ нийтлэлд:
- Холболт хийхээс өмнө Public Facebook хуудсыг тохируулах
- Public Facebook хуудасны комментыг Bitrix24 -тэй холбох
- Харилцааг удирдах
- Холбогдсон хуудсыг салгах эсвэл өөрчлөх
Холболт хийхээс өмнө Public Facebook хуудсыг тохируулах
Public Facebook хуудас нь байгууллагын Facebook хуудас бөгөөд хувийн профайл биш юм. Үүнийг тохируулахын тулд та тухайн хуудасны администратор байх шаардлагатай.
Өөрийн Public Facebook хуудсыг Meta Business Manager дахь Business Portfolio -той холбоно. Хэрэв Business Portfolio байхгүй тохиолдолд эхлээд шинээр үүсгэнэ.
Business Portfolio сонгохMeta Business Manager -д Business Portfolio үүсгэх
Public Facebook хуудасны комментыг Bitrix24 -тэй холбох
Администратор public Facebook хуудсыг холбож, коммент хүлээн авах боломжтой. Гэхдээ тухайн хэрэглэгч нь Facebook дээрх уг public хуудасны админ эрхтэй байх шаардлагатай.
Хэрэв Bitrix24 On-Premise ашиглаж байгаа тохиолдолд холбохоос өмнө сервер болон Open Channels модулийн тохиргоог шалгана уу.
Bitrix24 Self-hosted: Open Channels модулийн удирдлага
- CRM хэсэг рүү хандана.
- Customers хэсгийг нээнэ.
- Contact center дээр дарна.
- Facebook: Comments сувгийг сонгоно.
- Open Channel -аа сонгох эсвэл шинээр үүсгэнэ.
- Connect дээр дарна.
Facebook болон Facebook: Comments сувгийг нэг Public Facebook -тэй холбож байгаа тохиолдолд ижил Open Channel -д холбох боломжтой. Хэрэв хэд хэдэн Public Facebook холбох бол тус бүрд нь тусдаа Open Channel үүсгэх шаардлагатай.
Open Channel үүсгэх болон тохируулах




Facebook -д нэвтэрч, хандалтын эрхүүдийг тохируулах:
- Log in дээр дарна.
- Public Facebook -ийн администратор эрхтэй хэрэглэгчээр нэвтэрнэ.
- Bitrix24 Open Channels аппликейшнд хандах эрх олгох Public Facebook хуудсуудаа сонгоно.
- Continue дээр дарна.
- Bitrix24 Open Channels аппликейшнд хандах эрх олгох Business Portfolio сонгоно.
- Continue дээр дарна.
- Өөрчлөлтөө хадгална.
- Холбох Public Facebook -ээ сонгоод Connect дээр дарна.
Хэрэв Public Facebook жагсаалтад харагдахгүй байвал Facebook дээрх Bitrix24 Open Channels аппликейшн тухайн Public Facebook -д хандах эрхтэй эсэхийг шалгана уу.
Facebook болон Instagram -ийг Bitrix24 -тэй холбоход гарсан асуудлыг шийдвэрлэх






Харилцааг удирдах
Харилцагч Public Facebook дээрх нийтлэлд коммент үлдээхэд Bitrix24 -д шинэ чат автоматаар үүснэ. Хэрэв тухайн харилцагч CRM -д бүртгэлгүй тохиолдолд шинэ Contact автоматаар үүснэ.
Bitrix24 -д харилцагч бүрт тусдаа чат үүсдэг. Ажилтан Bitrix24 -оос хариу бичихэд тухайн хариулт нийтлэлийн доорх коммент хэсэгт шууд харагдана.

Харилцагч нийтлэлд коммент үлдээнэ

Ажилтан Bitrix24 -ийн чатаас харилцагчид хариу бичнэ
Facebook: Comments сувгийн талаар дараах чухал зүйлсийг анхаарна уу.
- Bitrix24 -оос илгээсэн 4,096 тэмдэгтээс урт комментыг Facebook автоматаар хэд хэдэн хэсэгт хуваан нийтэлдэг.
- Хэрэв Facebook нийтлэлд хэд хэдэн зураг байгаа бөгөөд харилцагч аль нэг зураг дээр коммент үлдээвэл Bitrix24 -оос илгээсэн хариулт нь тухайн зураг дээр биш, нийтлэлийн ерөнхий коммент хэсэгт харагдана.
- Bitrix24 -оос илгээсэн комментуудыг засварлах болон устгах боломжтой.
- Мөн харилцагчийн комментыг Bitrix24 -ийн чатаас шууд устгах боломжтой.
- Автомат хариу (Automatic replies) болон үйлчилгээний чанарын үнэлгээний хүсэлт (Quality rating requests) нь коммент хэлбэрээр харагдахгүй.
- Public Facebook -ийг холбосноос хойш 60 хоногоос дээш хугацаа өнгөрвөл сувгийн тохиргоог шинэчлэхийн тулд дахин зөвшөөрөл (Reauthorize) олгох шаардлагатай.
Холбогдсон хуудсыг салгах эсвэл өөрчлөх
Bitrix24 -ийн Facebook: Comments сувгийн тохиргооноос холбогдсон Public Facebook салгах эсвэл өөр Public Facebook -ээр солих боломжтой. Холболтыг салгасан ч өмнөх харилцан яриа, Contact, Deal мэдээллүүд Bitrix24 -д хадгалагдсан хэвээр үлдэнэ.
Холболтыг салгахын тулд:
- CRM хэсэг рүү хандана.
- Customers хэсгийг нээнэ.
- Contact center дээр дарна.
- Facebook: Comments сувгийг сонгоно.
- Тухайн Public Facebook -тэй холбогдсон Open Channel -ийг сонгоно.
- Disconnect дээр дарна.
Дараах тохиолдолд Public Facebook автоматаар сална.
- Public Facebook -ийг өөр Bitrix24 бүртгэлтэй холбосон.
- Тухайн Public Facebook -ийн админ эрхээ алдсан.
- Сувгийн тохиргооноос Facebook бүртгэлээ салгасан.



Холбогдсон хуудсыг өөрчлөх
- Facebook: Comments сувгийн тохиргоонд Change дээр дарна.
- Other pages табыг нээнэ.
- Шинээр холбох Public Facebook -ээ сонгоод Change дээр дарна.


ТОВЧ ОЙЛГОЛТ
- Public Facebook -ийн нийтлэлийн комментыг Bitrix24 -тэй холбох боломжтой. Хэн нэгэн нийтлэлд коммент үлдээхэд Bitrix24 -д шинэ чат автоматаар үүснэ.
- Public Facebook -ийг тохируулахын тулд тухайн хуудасны админ байх шаардлагатай.
- Холбохоос өмнө Public Facebook -ээ Meta Business Manager дахь Business Portfolio -той холбоно. Хэрэв Business Portfolio байхгүй тохиолдолд эхлээд шинээр үүсгэнэ.
- Bitrix24 -ийн администратор Public Facebook -ийг коммент хүлээн авахаар холбож болох ч давхар тухайн Public Facebook -ийн админ эрхтэй байх шаардлагатай.
- CRM → Customers → Contact Center хэсэг рүү хандаж, Facebook: Comments сувгийг сонгон Open Channel -ийг холбоно. Дараа нь Facebook -д нэвтэрч, Bitrix24 Open Channels аппликейшнд Public Facebook -д хандах эрх олгоод Connect дээр дарна.
- Харилцагч Public Facebook -ийн нийтлэлд коммент үлдээхэд Bitrix24 -д шинэ чат үүснэ. Ажилтан Bitrix24 -оос хариу бичих бөгөөд харилцагч нийтлэлийн доорх коммент хэсэгт хариуг харах боломжтой.
- Bitrix24 -ийн Facebook: Comments сувгийн тохиргооноос холбогдсон Public Facebook -ийг салгах эсвэл өөр Public Facebook -ээр солих боломжтой.
- Дараах тохиолдолд Public Facebook автоматаар сална.
- Public Facebook -ийг өөр Bitrix24 бүртгэлтэй холбосон.
- Public Facebook -ийн админ эрхээ алдсан.
- Сувгийн тохиргооноос Facebook бүртгэлээ салгасан.