Бусад хэрэглэгчид таск үүсгэх
Байгууллагын бус хэрэглэгчид таск үүсгэх
Bitrix24 бүртгэлгүй байсан ч бусад хэрэглэгчээс таск хүлээн авах боломжтой.
- Баруун дээд буланд байрлах профайлын зураг дээр дарна.
- Профайл хуудсыг нээж Security товч > Forwarding addresses талбар руу хандана.
- To create tasks талбарт байгаа хаягийг хуулж, бусад ажилтанд илгээнэ.



Энэхүү имэйл хаяг нь ажилтан бүрд тусдаа, давхардахгүйгээр үүсгэгдэх бөгөөд зөвхөн таск үүсгэхэд ашиглана.
Бусад хэрэглэгчид энэ хаяг руу 14mb хүртэлх хэмжээтэй хавсралттай имэйл илгээх боломжтой.
Илгээгчийн и-мэйл хаяг таск дээр харагдахгүй тул гарчиг болон тайлбарыг ойлгомжтой, дэлгэрэнгүй бичсэн эсэхийг анхаарна уу.
Хэрхэн ажилладаг вэ?
Бусад хэрэглэгч имэйл илгээх үед:
- Bitrix24 дээр шинэ таск үүснэ.
- Анхдагч тохиргоогоор та таск үүсгэгч болон гүйцэтгэгчээр тохируулагдсан байна.
- Шаардлагатай тохиолдолд таскыг өөрчлөх боломжтой.

Мөн бусад хэрэглэгч Bitrix24 бүртгэлийн Feed хэсэгт нийтлэл оруулах боломжтой.
Өөрийн домэйн дээр Bitrix24 -ийг байршуулан ашигладаг байгууллагуудад зориулсан нэмэлт тохиргоо:
Бусад хэрэглэчдэд и-мэйлээр таск үүсгэх боломж олгохын тулд домэйны администратортой холбогдоно. Администратор Bitrix24 и-мэйл серверийн MX record -ийг mail-001.bitrix24.com гэж тохируулна.