SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Санал асуулга үүсгэх

Feed Poll ашиглан ажилтнуудын санал, үзэл бодлыг цуглуулах боломжтой.

Санал асуулга үүсгэх

Санал асуулга үүсгэх

1. Feed хэсэгт хандана.
2. Дээд цэснээс Poll дээр дарна.
3. Сэдэв болон текст оруулна.
4. Хүлээн авагчдыг сонгоно.
5. Асуулт болон хариултын сонголтуудыг нэмнэ.
6. Хэрэглэгчид нэгээс олон хариулт сонгох боломжтой бол Allow multiple choice сонголтыг идэвхжүүлнэ.
7. Нууцлалын төрлийг сонгоно.

  • Normal — Санал өгөхөөс өмнө нэрээ бусдад харагдуулах эсэхээ хэрэглэгч өөрөө шийднэ.
  • Public — Бүх санал хэрэглэгчдийн нэрийн хамт харагдана.
  • Anonymous — Саналууд нууцлагдана. Хэрэглэгчдийн нэр харагдахгүй.
8. Шаардлагатай тохиолдолд Users can change their vote сонголтыг идэвхжүүлнэ.
9. Send дээр дарна.
Санал асуулга үүсгэх
Санал асуулга үүсгэх
Санал асуулга үүсгэх

Санал асуулга хэрхэн ажилладаг вэ?

Public санал асуулгын үр дүнд санал өгсөн хэрэглэгчдийн нэр харагдана.

Санал асуулга үүсгэх

Anonymous санал асуулгын үр дүнд зөвхөн нийт саналын тоо болон хувийг харуулна. Санал өгсөн хэрэглэгчдийн нэр харагдахгүй.

Санал асуулга үүсгэх

Normal санал асуулгад хэрэглэгчид санал өгөхдөө нэрээ бусдад харуулах эсвэл нуух эсэхээ өөрсдөө сонгоно.

Санал асуулга үүсгэх
Санал асуулга үүсгэх

Санал асуулга үүсгэсэн хэрэглэгч хүссэн үедээ санал асуулгыг зогсоох боломжтой.

Санал асуулга үүсгэх

Санал асуулгын үр дүнг Excel файлаар экспортлох боломжтой.

Санал асуулга үүсгэх

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Санал асуулга үүсгэж, ажилтнуудын хариултыг цуглуулна.
  • Саналыг хэрхэн харуулахыг сонгоно. Public, Anonymous эсвэл Normal.
  • Public санал асуулгад нэр харагдана. Anonymous санал асуулгад нэр харагдахгүй. Normal санал асуулгад хэрэглэгч нэрээ харуулах эсэхээ өөрөө сонгоно.
  • Санал асуулгыг хүссэн үедээ зогсоох боломжтой.
  • Шаардлагатай үед санал асуулгын үр дүнг Excel руу экспортлох боломжтой.