Feed дээр бусад хэрэглэгч нийтлэл нэмэх
Бусад хэрэглэгчид и-мэйлээр Bitrix24 Feed дээр нийтлэл нэмэх боломжтой.
- Баруун дээд буланд байрлах профайл зураг дээр дарна.
- Профайл хуудсыг нээж, Security > Forwarding addresses талбар руу хандана.
- To create Feed posts талбарт байх хаягийг хуулж, бусад хэрэглэгчид илгээнэ.
Энэхүү и-мэйл хаяг нь ажилтан бүрд тусдаа, давхардахгүйгээр үүсгэгдэх бөгөөд зөвхөн Feed дээр нийтлэл үүсгэхэд ашиглана.



Хэрхэн ажилладаг вэ?
Бусад хэрэглэгч хаяг руу и-мэйл илгээнэ. И-мэйлд 14mb хүртэлх хэмжээтэй хавсралт оруулах боломжтой. И-мэйл илгээгдсэний дараа Feed дээр нийтлэл хэлбэрээр харагдана.
Нийтлэл нь таны нэр дээр үүснэ. Та бусад ажилтнуудыг урих боломжтой.
Бусад хэрэглэгчид мөн таны Bitrix24 бүртгэлд таск үүсгэх боломжтой.
Бусад хэрэглэгчид таск үүсгэх
Хэрэв та Bitrix24 -ийг өөрийн домэйн дээр ашигладаг тохиолдолд администратороос и-мэйлийг тохируулахыг хүснэ үү. Ингэхийн тулд MX: mail-us.bitrix24.com гэж тохируулна.
Энэ нийтлэл тусалсан уу?