Feed хэсэгт зарлал үүсгэх
Зарим үед хамтран ажиллаж буй хүмүүст чухал мэдээлэл хүргэх шаардлага үүсдэг. Үүнийг Announcement сонголтыг ашиглан хийх боломжтой.
Нийтлэл үүсгэх. Цэсэнд нийтлэл үүсгэх хэд хэдэн төрлийн сонголтууд байдаг.
- Feed хэсэгт хандаж, More дээр дарна. Дараа нь Announcement сонголтыг сонгоно.
- Нийтлэлийн текстийг бичнэ.

Шаардлагатай тохиолдолд Visual editor ашиглан текстийг засварлана. Нийтлэлийн гол санааг Subject хэсэгт оруулж, тухайн нийтлэл ямар агуулгатай болохыг тодорхой харуулна.

Баримт бичиг болон видео хавсаргах, холбоос нэмэх, ажилтныг таг эсвэл меншион хийх боломжтой.

Хүлээн авагч сонгох. Зарлалыг дараах хүмүүст илгээж болно.
- Бүх ажилтанд
- Тодорхой ажлын бүлэгт
- Тодорхой хэлтэст
- Тодорхой ажилтанд

Нийтлэлийн харагдах хугацааг тохируулах. Нийтлэл үүсгэж, хүлээн авагчийг сонгосны дараа хэр хугацаанд идэвхтэй байхыг тохируулна. Хэрэв шинэ ажилтнууд ч уг нийтлэлийг харах боломжтой байхаар тогтмол харуулахыг хүсвэл цэснээс Always сонголтыг сонгоно.

Таны нэмсэн зарлал нь Feed хэсэгт өнгөөр ялгагдан харагдана. Нийтлэлийгг “уншсан гэж тэмдэглэсэн” хэрэглэгчдийн тоог автоматаар бүртгэнэ. Мөн нийтлэлийг аль хэрэглэгч уншсаныг харах боломжтой.
Уншсан гэж тэмдэглээгүй хэрэглэгчдийн хувьд зарлалын цэс нь баруун талд тогтмол харагдана.
ТОВЧ ОЙЛГОЛТ
- Зарим үед хамтрагчиддаа чухал мэдээлэл хүргэх шаардлага үүсдэг. Үүнийг Announcement сонголтыг ашиглан хийх боломжтой.
- Feed → More → Announcement заавраар зарлал үүсгэнэ.
- Нийтлэлийн текстийг бичнэ. Баримт бичиг болон видео хавсаргах, холбоос нэмэх, ажилтныг таг эсвэл меншион хийх боломжтой.