CoPilot: Сайт үүсгэх AI туслах
CoPilot нь энгийн тайлбарын дагуу сайт үүсгэдэг AI туслах юм. Та сайтынхаа үндсэн мэдээллийг тодорхойлоход CoPilot дизайн боловсруулж, зураг сонгон, агуулгыг бичиж өгнө.
CoPilot нь дараах боломжуудтай.
- Код бичихгүйгээр сайт үүсгэх. Жишээлбэл, урамшууллын кампанит ажил эсвэл шинэ бизнест зориулсан landing page үүсгэж болно.
- Сайтын тодорхой блокийг засварлах. Дизайнерын тусламжгүйгээр текстийг шинэчлэх, зургийг солих боломжтой.
CoPilot -ийн боломжууд болон хиймэл оюун ухаанд суурилсан ажлын урсгалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах гарын авлагаас үзнэ үү.
Bitrix24 хиймэл оюун ухааны гарын авлага
Багцын хязгаарлалт: Free багц дээр CoPilot ашиглан нэг сайт үүсгэх боломжтой. Нэмэлт сайт үүсгэхийн тулд Trial эхлүүлэх эсвэл төлбөртэй багц руу шилжинэ.
Төлбөртэй багц дээр CoPilot-ийн хүсэлтийн хязгаарт багтаж байвал нэмэлт сайт үүсгэж болно.
CoPilot ашиглан сайт үүсгэх
- Sites and Stores хэсэгт хандаж, Create дээр дарна.
- Market хуудсан дахь CoPilot хэсгээс Create now дээр дарна.
- Чатад сайтынхаа санааг тайлбарлан бичнэ.



Сайтын сэдэв, өнгө болон загварын талаар мэдээлэл оруулна. Жишээлбэл: “Ногоон өнгө давамгайлсан цэцгийн дэлгүүрийн сайт хэрэгтэй байна.” гэх мэт.
Сайтын бүтцийг гараар удирдах боломжгүй бөгөөд CoPilot хуудасны зохион байгуулалт болон блокуудыг автоматаар үүсгэнэ.
Дараа нь CoPilot байгууллагын нэрийг асууна. Одоо ашиглаж буй нэрийг хэвээр үлдээх, шинэ нэр оруулах эсвэл энэ алхмыг алгасах боломжтой. Өөрийн хүссэн нэрийг оруулахын тулд Another company сонгоод, чатад нэрээ бичиж илгээнэ.
Үүний дараа сайтаа үүсгэх эсвэл нэмэлт боломжуудыг тохируулж болно.

CoPilot сайтыг гурван үе шаттайгаар үүсгэнэ.
- Өнгөний хослол, нэр зэрэг үндсэн параметрүүдийг тодорхойлно. Хэрэв та өнгө зааж өгөөгүй бол CoPilot автоматаар сонгоно.
- Текст үүсгэж, зураг сонгоно.
- Агуулгыг блокуудад байршуулж, ашиглахад бэлэн сайт үүсгэнэ.

Сайтын элементүүдийг өөрчлөх шаардлагатай бол сайтыг бүхэлд нь дахин үүсгэх шаардлагагүй. CoPilot ашиглан текст болон зургийг хүссэн хэсэгтээ нарийвчлан засварлах боломжтой.
Текст засварлахын тулд өөрчлөхийг хүссэн хэсгээ сонгоод CoPilot-ийг ажиллуулна. Зураг үүсгэх эсвэл засварлахын тулд зураг байрлах блокийг нээж, зураг дээр дараад CoPilot -ийг сонгоно.
- Bitrix24 Sites дахь CoPilot
- Сайт дахь CoPilot: Зураг үүсгэх заавар

CoPilot ашиглан блок засварлах
Sed feugiat porttitor nunc, non dignissim ipsum vestibulum in. Donec in blandit dolor. Vivamus a fringilla lorem, vel faucibus ante. Nunc ullamcorper, justo a iaculis elementum, enim orci viverra eros, fringilla porttitor lorem eros vel odio. Praesent egestas ac arcu ac convallis. Donec ut diam risus purus.

ТОВЧ ОЙЛГОЛТ
- CoPilot нь өгсөн тайлбарын дагуу сайт үүсгэж, сэдэв, өнгө болон загварыг автоматаар сонгоно.
- Сайт үүсгэхдээ Sites and Stores → Create → Market → Create now дарааллаар орж, чатад сайтынхаа санааг бичнэ.
- Сайтын бүтцийг CoPilot автоматаар үүсгэдэг тул бүтцийг гараар удирдах боломжгүй.
- Бэлэн сайт болон Bitrix24 Market-ийн загварын текст, зураг, хэв маягийг CoPilot ашиглан засварлаж болно.
- Free багц дээр CoPilot ашиглан нэг сайт үүсгэх боломжтой. Нэмэлт сайт үүсгэхийн тулд Trial эхлүүлэх эсвэл төлбөртэй багц ашиглана.