CRM дэх CoPilot: Дуудлагын бичлэгийг текст болгон хөрвүүлэх, талбаруудыг автоматаар шинэчлэх
CoPilot нь CRM дээр суурилуулсан хиймэл оюун ухаанд суурилсан туслах юм. Энэ нь танай багийн дуудлага боловсруулах ажлыг хурдасгаж, гараар хийх ажлын хэмжээг багасгахад тусална.
CoPilot -ийн боломжууд болон хиймэл оюун ухаанд суурилсан ажлын урсгалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах гарын авлагаас үзнэ үү.
CoPilot ашиглахгүй үед та дараах ажлуудыг ихэвчлэн гараар хийх шаардлагатай.
- Дуудлагын бичлэгийг эхнээс нь дуустал сонсох.
- Төлбөрийн хэлбэр, хүргэлтийн хаяг зэрэг чухал мэдээллийг тодорхойлох.
- Мэдээллийг хэлцэлд гараар оруулах.
CoPilot ашигласнаар та дараах боломжуудыг ашиглах боломжтой.
- Дуудлагын бичлэгийг сонсохын оронд бүрэн текстэн хөрвүүлгийг унших.
- Дуудлагын товч хураангуйг харах.
- Дуудлагын үеэр яригдсан мэдээлэлд үндэслэн CRM -ийн талбаруудыг автоматаар бөглөх.
CoPilot нь Lead болон Deal -тэй ажилладаг.

Дуудлагын үйл ажиллагаа баруун талын таймлайн дээр харагдана. CoPilot -ийн бөглөсөн талбарууд зүүн талд харагдана.
CoPilot ашиглан дуудлага боловсруулах
CoPilot нь дуудлагыг дараах гурван үе шаттайгаар боловсруулна.
- Дуудлагыг текст болгон хөрвүүлэх
- Дуудлагын хураангуй гаргах
- Талбаруудыг автоматаар шинэчлэх
- Complete fields — CoPilot дуудлагын мэдээлэлд үндэслэн формын талбаруудыг бөглөнө.
- Rate call — CoPilot харилцан яриаг борлуулалтын скрипттэй тулган үнэлнэ.
- CoPilot дүрс — дуудлагын бичлэгийг текст болгон хөрвүүлж эхлүүлнэ.
Хэрэв нэг дуудлага хэд хэдэн Deal -тэй холбогдсон бол хамгийн сүүлд үүссэн Deal -ийг ашиглана. Харин дуудлага Lead болон Deal -тэй хоёулантай нь холбогдсон бол Deal -ийг ашиглана.

Дуудлагыг текст болгон хөрвүүлэх
CoPilot дуудлагыг бичиж авч, яриаг текст болгон хөрвүүлнэ. Харилцан яриаг бүрэн эхээр нь үзэхийн тулд хөрвүүлсэн текстийг нээнэ. Хайлтын функцийг ашиглан чухал мэдээллийг хурдан олох боломжтой.
Энэ нь ажилтнууд дуудлагын үеэр шаардлагатай асуултуудыг зөв тавьж байгаа эсэхийг шалгахад тусална.
CoPilot нь харилцан ярианы үеэр ашигласан хэлээр дуудлагыг текст болгон хөрвүүлнэ.

Дуудлагын хураангуй
CoPilot нь харилцан ярианы гол санааг багтаасан товч хураангуй гаргана. Ингэснээр та дуудлагыг эхнээс нь дуустал сонсох шаардлагагүй.
Харилцагчтай юу ярилцсанаа хурдан сэргээн санахын тулд хураангуйг үзнэ үү.
Дуудлагын хураангуй болон CRM -ийн талбарын утгуудыг үүсгэх хэлийг өөрчлөх боломжтой.
[CRM дэх CoPilot -ийн хураангуй үүсгэх хэлийг сонгох]
Дуудлагын хураангуйг нээхийн тулд баруун талын таймлайн дахь CoPilot created a customer call summary дээр дарна.

Талбаруудыг автоматаар шинэчлэх
CoPilot нь дуудлагын үеэр авсан мэдээлэлд үндэслэн CRM формын хоосон талбаруудыг бөглөнө. Шинэчлэгдсэн талбаруудыг одны дүрсээр тэмдэглэнэ.

Deal формд бөглөгдсөн талбарууд зүүн талд, харин талбарын төлөв баруун талд харагдана.
CoPilot нь дараах төрлийн талбаруудтай ажиллана: Текст (String), Жагсаалт (List), Тоон утга (Number) болон Бүхэл тоо (Integer).
Хэрэв талбарт аль хэдийн утга оруулсан бол CoPilot тухайн утгыг шууд солихын оронд өөрчлөх санал гаргана.
Жишээ нь:
Харилцагч хүргэлтийн огноог өөрчлөхөөр залгалаа гэж бодъё. CoPilot өөрчлөлтийг илрүүлж, шинэ утга санал болгоно. Таймлайнд Action required төлөв харагдана. Саналыг шалгаж, баталгаажуулахын тулд Confirm fields дээр дарна.

Аль утгыг үлдээхээ мэдэхгүй байвал шийдвэр гаргахаасаа өмнө дуудлагын текстэн хөрвүүлэг эсвэл хураангуйг шалгана уу.

Replace, Restore эсвэл сумтай товчлууруудыг ашиглан сонгох утгаа тодорхойлно.
Талбаруудын төлөвийг шалгахын тулд Kanban харагдац руу шилжинэ:
- Fields completed — CoPilot талбаруудыг бөглөсөн байна. Та ажлаа үргэлжлүүлж болно.
- Action required — CoPilot талбаруудыг шинэчлэх санал гаргасан байна. Бүртгэлийг нээж, утгуудыг шалгаад баталгаажуулна.

CoPilot үйлдлийн цэс
CoPilot нь дуудлагыг бүхэлд нь боловсруулах эсвэл тодорхой үйлдлийг дангаар нь гүйцэтгэх боломжтой. Жишээлбэл, зөвхөн хураангуй үүсгэх эсвэл зөвхөн талбаруудыг бөглөх боломжтой.
- CRM формын таймлайн дахь дуудлагын цэсийг нээнэ: Гурван цэг(...) > CoPilot дээр дарна.
- Шаардлагатай үйлдлийг сонгоно.
- Transcribe recording — дуудлагын аудио бичлэгийг текст болгон хөрвүүлнэ.
- Call summary — харилцан ярианы товч хураангуй гаргана. CoPilot эхлээд бичлэгийг текст болгон хөрвүүлж, дараа нь хураангуй үүсгэнэ.
- Complete fields — дуудлагын мэдээллийг CRM формын хоосон талбаруудад оруулна.
- Assess call — харилцан ярианы чанарыг үнэлнэ.
- Create activity from call — дуудлагад үндэслэн дараагийн үйл ажиллагаа үүсгэнэ.
- Process call — текстэн хөрвүүлэг хийх, хураангуй гаргах, талбар бөглөх болон үйл ажиллагаа үүсгэх бүх үйлдлийг нэг дор гүйцэтгэнэ.

Харилцан ярианд үндэслэн үйл ажиллагаа үүсгэх
CoPilot нь дуудлагад үндэслэн хоёр аргаар үйл ажиллагаа үүсгэх боломжтой.
Дуудлагыг бүрэн боловсруулах аргыг ашиглах
- CRM формын таймлайн дахь дуудлагын цэсийг нээнэ: Гухван цэг (...) > CoPilot дээр дарна.
- Process call сонголтыг хийнэ.

Гараар үйл ажиллагаа үүсгэх
- CRM формын таймлайн дахь дуудлагын цэсийг нээнэ: Гурван цэг (...) > CoPilot дээр дарна.
- Create activity from call сонголтыг хийнэ.

Үүсэх үйл ажиллагааны төрөл нь харилцан ярианы агуулга хэр хамааралтай байгаагаас шалтгаална.
Нил ягаан өнгийн үйл ажиллагаа. Хэрэв харилцан яриа ач холбогдолтой бол CoPilot дуудлагын үр дүнгийн товч тайлбар бүхий үйл ажиллагаа үүсгэнэ.
Ажлыг дуусгасны дараа үйл ажиллагааг хаахын тулд Completed дээр дарна. Үйл ажиллагааны агуулгыг өөрчлөх бол Edit дээр дарна.

Шар өнгийн үйл ажиллагаа. Хэрэв харилцан яриа хамааралгүй, тухайлбал спам, санамсаргүй залгасан эсвэл утга агуулгагүй дуудлага байвал CoPilot Needs attention төлөвтэй үйл ажиллагаа үүсгэж, харилцагчийг хориглох жагсаалтад нэмэх санал гаргана.
Шар өнгийн үйл ажиллагаанд дараах хоёр сонголт байна.
- Yes — харилцагчийг хориглох жагсаалтад нэмж, Lead-ийг устгана. Хэрэв харилцагчийн утасны дугаар эсвэл имэйл хаяг байхгүй бол Bitrix24 түүнийг хориглох жагсаалтад нэмэх боломжгүй.
- No — үйл ажиллагааг хааж, Lead-ийг хэвээр үлдээнэ. Хэрэв дахин дуудлага ирвэл боловсруулалтыг дахин ажиллуулж болно.

Дуудлагад тавигдах шаардлага
CoPilot нь дараах шаардлагыг хангасан дуудлагыг текст болгон хөрвүүлэх боломжтой.
- Дуудлагын үргэлжлэх хугацаа 10 секундээс 1 цаг хүртэл байх.
- Дуудлагын бичлэгийн файлын хэмжээ хамгийн багадаа 60 KB байх.
CRM дээр CoPilot ашиглахын тулд:
1. Bitrix24 -ийн тохиргоонд CoPilot in CRM сонголтыг идэвхжүүлнэ.


2. Тухайн ажилтанд холбогдох CRM элементүүдийг засварлах эрх олгоно. Жишээлбэл, Lead дэх дуудлагыг боловсруулахын тулд ажилтан Lead засварлах эрхтэй байх шаардлагатай.

ТОВЧ ОЙЛГОЛТ
- CoPilot нь CRM дээр суурилуулсан хиймэл оюун ухаанд суурилсан туслах бөгөөд дуудлага боловсруулах ажлыг хурдасгаж, гараар хийх ажлыг багасгахад тусална.
- Lead болон Deal дээр ашиглах боломжтой.
- Таймлайн дахь дуудлагын Rate call товчийг ашиглан CoPilot -ийг ажиллуулна.
- Дуудлагын мэдээлэлд үндэслэн хоосон талбаруудыг автоматаар бөглөнө.
- Талбарт аль хэдийн утга байгаа бол түүнийг шууд солихын оронд шинэчлэх санал гаргана.
- Харилцан ярианы үеэр ашигласан хэлээр дуудлагыг текст болгон хөрвүүлнэ.
- Дуудлагын хураангуй болон талбарын утгуудыг үүсгэх хэлийг өөрчлөх боломжтой.