Видео дуудлагын асуудлыг шийдвэрлэх
Энэ нийтлэлд Bitrix24 дээр видео дуудлага/хурал/ хийх үед тулгарч болох нийтлэг асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх аргуудыг тайлбарлана.
Bitrix24 Cloud
Дэмжигддэггүй веб хөтөч
Видео дуудлага/хурал/ нь дэмжигддэг веб хөтөч дээр хамгийн сайн ажиллана.
Тогтвортой ажиллагааг хангахын тулд дараах хөтчийг ашиглана уу.
Бусад веб хөтөч дээр ажиллах боломжтой ч бүх функц хэвийн ажиллах баталгаа байхгүй. Цаашид нэмэлт веб хөтчүүдийг дэмждэг болох боломжтой.
Bitrix24 On-Premise
Дэмжигддэггүй веб хөтөч
Видео дуудлага/ хурал/ нь дэмжигддэг веб хөтөч дээр хамгийн сайн ажиллана.
Тогтвортой ажиллагааг хангахын тулд дараах хөтчийг ашиглана уу.
Бусад веб хөтөч дээр ажиллах боломжтой ч бүх функц хэвийн ажиллах баталгаа байхгүй.
SSL сертификат байхгүй
Таны сайт итгэмжлэгдсэн сертификат олгогч байгууллага (CA) -аас баталгаажуулсан SSL сертификат ашиглах ёстой. Өөрөө үүсгэсэн (self-signed) сертификатыг дэмждэггүй.
Push&Pull серверийн тохиргооны асуудал
Push&Pull серверийн тохиргоо зөв эсэхийг шалгана уу. Буруу тохиргоо нь видео дуудлага/хурал/ -ыг хэвийн ажиллахад саад учруулж болзошгүй. Тохиргооны дэлгэрэнгүй мэдээллийг [Push&Pull сервер тохируулах заавар] -аас үзнэ үү.