SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Bitrix24 дээр чатбот суулгах

Чатбот нь энгийн ажлуудыг гүйцэтгэдэг виртуал туслах юм. Жишээлбэл, сануулга илгээх, асуултад хариулах эсвэл хүсэлтийн дагуу мэдээлэл хайж олох боломжтой.

Bitrix24 Market -ээс боломжтой чатботуудыг үзэх боломжтой. Хайлтын мөрийг ашиглан өөрт тохирох чатботыг хайна уу.

Зөвхөн Bitrix24 бүртгэлийн администратор эрхтэй хэрэглэгч чатбот суулгах эсвэл устгах боломжтой.

Market хэсгээс чатбот суулгах 

Дараах алхмуудыг дагана уу.

  1. Зүүн талын цэсийг нээгээд Applications дээр дарна.
  2. Market хэсгийг сонгоно.
  3. Хайлтын мөрийг ашиглан чатбот хайна.
  4. Тухайн аппын хуудсыг нээнэ.
  5. Install товчийг дарна.
  6. Ашиглах нөхцөлтэй танилцаж, зөвшөөрнө.

Bitrix24 дээр чатбот суулгах
Bitrix24 дээр чатбот суулгах
Bitrix24 дээр чатбот суулгах

Чатботыг ашиглаж эхлэхийн тулд:

  1. Messenger хэсэгт орно.
  2. Chats хэсгийг нээнэ.
  3. Жагсаалтаас шинээр суулгасан чатботоо олно.

Bitrix24 дээр чатбот суулгах

Өөрийн чатботыг үүсгэх

Та REST API ашиглан өөрийн хэрэгцээнд тохирсон чатбот бүтээж, Bitrix24 -тэй холбох боломжтой. Хэрэв өөрөө бүтээхийг хүсэхгүй бол тусламж авахын тулд Bitrix24-ийн албан ёсны эрх бүхий түнштэй холбогдоно уу.

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Чатбот нь сануулга илгээх, асуултад хариулах, мэдээлэл хайх зэрэг энгийн ажлуудыг гүйцэтгэдэг виртуал туслах юм.
  • Bitrix24 Market хэсгээс олон төрлийн чатбот олж ашиглах боломжтой.
  • Зөвхөн Bitrix24 бүртгэлийн администратор эрхтэй хэрэглэгч чатбот суулгах эсвэл устгах боломжтой.