SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Дуут мэдэгдэл болон аудио дуудлага хийх

Voice broadcasting нь дуудлагаар дамжуулан харилцагчдад автоматаар мэдээлэл хүргэх кампанит ажлын төрөл юм. Та зөвхөн текстээ оруулахад Bitrix24 үүнийг дуут мессеж болгон хөрвүүлж, шаардлагатай утасны дугаарууд руу автоматаар залгана.

Аудио дуудлага нь урьдчилан бичсэн дуут мессежээр харилцагчидтай холбогдох боломжийг олгоно. Ингэснээр таны мэдээлэл ойлгомжтой, тогтмол нэг хэлбэрээр хүрнэ.

Voice broadcasting болон аудио дуудлагыг ашиглан харилцагчдад урамшуулал, мэдээ болон бусад чухал үйл явдлын талаар үр дүнтэй мэдээлэл хүргэх боломжтой.

Таны багцад voice broadcasting болон аудио дуудлага ашиглах боломж байгаа эсэхийг шалгана уу.
[Bitrix24 багц болон үнийн мэдээлэл]

Bitrix24 -ээс Voice broadcasting болон аудио дуудлага хийхийн тулд Bitrix24 Telephony хэсгийг тохируулах шаардлагатай. Та түрээсийн дугаар ашиглах эсвэл SIP connector -оор дамжуулан PBX холбох боломжтой.
[Telephony холболтын сонголтуудын тойм]

Voice broadcasting дээр Text to Speech сонголт нь төлбөртэй нэмэлт үйлчилгээ юм. Төлбөрийг таны Bitrix24 telephony данснаас суутгана.
[Text to Speech үйлчилгээний үнэ]

Кампанит ажил үүсгэх

  1. Marketing хэсэг рүү орно.
  2. Start табыг нээнэ.
  3. Voice broadcasting зэрэг кампанит ажлын төрлийг сонгоно.
  4. Convert a lead into a client зэрэг кампанит ажлын загварыг сонгоно.

Дуут мэдэгдэл болон аудио дуудлага хийх
Дуут мэдэгдэл болон аудио дуудлага хийх

Кампанит ажлыг дараа нь хурдан олохын тулд харандааны дүрс дээр дарж, шинэ нэр оруулан нэрийг нь өөрчилнө. Энэ нэр зөвхөн Bitrix24 дээр харагдах бөгөөд харилцагчдад харагдахгүй.

Дуут мэдэгдэл болон аудио дуудлага хийх

Хүлээн авагч нэмэх

Bitrix24 дээр кампанит ажлын хүлээн авагчдыг сегмент гэж нэрлэдэг. Эдгээр нь нас, байршил, худалдан авсан бүтээгдэхүүн зэрэг нийтлэг шинж чанарт үндэслэн бүрдүүлсэн бүлгүүд юм.

[Маркетингийн кампанит ажилд зориулсан харилцагчийн сегмент үүсгэх]

Сегмент нь хоёр төрөлтэй.

  • Dynamic: Кампанит ажил эхлэхийн өмнө энэ жагсаалт автоматаар үүснэ.
  • Static: Энэ жагсаалтыг гараар үүсгэнэ. Та харилцагчдын утасны дугаарын бэлэн жагсаалтыг Bitrix24 дээр байршуулах боломжтой.
Сегмент сонгох. Урьдчилан суулгасан сонголтуудаас эсвэл өмнө нь үүсгэсэн сегментүүдээс сонгоно. Select segment дээр дарна.

Сегмент үүсгэх. Bitrix24 дээр тохирох сегмент байхгүй бол Create дээр дарж, хүлээн авагчдын жагсаалтыг тохируулна.

Дуут мэдэгдэл болон аудио дуудлага хийх

Сегмент хасах. Үндсэн сегментээс тодорхой харилцагчдыг хасах боломжтой. Жишээлбэл, худалдан авалт хийхээр төлөвлөж буй харилцагчдаас бусад бүх харилцагч руу дуудлага хийх.

Дуут мэдэгдэл болон аудио дуудлага хийх

Дугаар сонгох

Дуудлага хийхэд ашиглах үйлчилгээ болон утасны дугаараа сонгоно.

Дуут мэдэгдэл болон аудио дуудлага хийх

Кампанит ажлын текст нэмэх

Voice broadcasting кампанит ажилд текстээ оруулна. Bitrix24 уг текстийг яриа болгон хөрвүүлнэ.

Дуут мэдэгдэл болон аудио дуудлага хийх

Мессежийг хувийн онцлогт тохируулахын тулд харилцагчийн нэр зэрэг CRM талбарын мэдээллийг нэмнэ.

  1. Оруулах талбарын хажуу дахь гурван цэгтэй (...) цэсийг нээнэ.
  2. Шаардлагатай CRM элементийг сонгоно.
  3. Хувьсагчийг сонгоно.
  4. Хувьсагч текстэд нэмэгдэнэ. Дуудлагын үеэр CRM элементийн форм дахь Name талбарын бодит утгаар солигдоно.

Дуут мэдэгдэл болон аудио дуудлага хийх

Аудио бичлэг байршуулах

Харилцагчдад Audio call кампанит ажил явуулах бол MP3 форматтай аудио бичлэгээ байршуулна.

Дуут мэдэгдэл болон аудио дуудлага хийх

Дуудлагын параметрүүдийг тохируулах

More хэсэгт хэл, дуу хоолойг тохируулж, ярианы хурд болон дууны түвшнийг өөрчлөн, дуудлага хийх цагийн хязгаарыг тогтооно.

Language and voice. Кампанит ажлын текстэд ашиглах хэл болон дуу хоолойг сонгоно.

Speech speed. Bitrix24 текстийг ямар хурдтай уншихыг сонгоно: маш удаан, удаан, хэвийн, хурдан эсвэл маш хурдан.

Speech volume. Текстийг унших дууны түвшнийг тохируулна: маш сул, сул, хэвийн, чанга эсвэл маш чанга.

Send newsletter only within time specified. Дуудлага хийх цагийн хязгаарыг заана. Жишээлбэл, ажлын бус цагаар буюу 18:00–20:00 цагийн хооронд харилцагчид руу дуудлага хийхээр тохируулж болно.

Дуут мэдэгдэл болон аудио дуудлага хийх

Кампанит ажлыг илгээх

Туршилтын кампанит ажил илгээх. Текст эсвэл аудио бичлэг хэрхэн сонсогдож байгааг шалгахын тулд өөртөө туршилтын кампанит ажил илгээнэ. Үр дүнд нь сэтгэл хангалуун бол харилцагчдад илгээх боломжтой.

Кампанит ажлыг шалгасны дараа Save дээр дарна.

Дуут мэдэгдэл болон аудио дуудлага хийх

Кампанит ажлыг харилцагчдад илгээх. Харилцагчид руу дуудлага хийж эхлэх хугацааг сонгоно.

  • Now: Дуудлага нэн даруй эхэлнэ.
  • Later manually: Дуудлагыг өөр цагт хийх бол Marketing > Campaigns хэсэгт орж, шаардлагатай кампанит ажлыг сонгоод Send дээр дарна.
  • Schedule: Харилцагчид руу дуудлага хийх тодорхой огноо, цагийг тохируулна.

Bitrix24 нь Voice broadcasting болон аудио дуудлагыг нэг удаад хамгийн ихдээ 5 дуудлага хийхээр хязгаарладаг бөгөөд дуудлагын багц хооронд 15 минутын завсарлагатай байна. Кампанит ажил эхлээд эхний 5 дуудлагыг хийж, 15 минут завсарласны дараа дараагийн 5 дуудлагыг үргэлжлүүлнэ. Бүх дугаар руу дуудлага хийж дуустал энэ мөчлөг давтагдана.

Дуут мэдэгдэл болон аудио дуудлага хийх

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Voice broadcasting нь таны оруулсан текстийг дуут мессеж болгон хөрвүүлж, шаардлагатай утасны дугаарууд руу залгах замаар харилцагчид руу хийх дуудлагыг автоматжуулдаг.
  • Audio calls нь урьдчилан бичсэн дуут мессеж ашиглан харилцагчидтай холбогддог.
  • Эдгээр боломжийг ашиглахын тулд Bitrix24-ийн телефоныг түрээсийн дугаар эсвэл SIP connector ашиглан тохируулна.
  • Voice broadcasting-ийн Text to Speech сонголт нь төлбөртэй нэмэлт үйлчилгээ юм. Төлбөрийг Bitrix24 -ийн телефоны данснаас суутгана.
  • Хялбар, үр ашигтай ажиллахын тулд урьдчилан суулгасан загваруудыг ашиглан кампанит ажил үүсгэнэ.
  • Кампанит ажлын хүлээн авагчдыг динамик эсвэл статик сегментээс сонгоно.
  • More хэсэгт хэл, дуу хоолой, хурд, дууны түвшин болон дуудлага хийх цагийг тохируулна.
  • Харилцагчид руу дуудлага хийхээс өмнө өөртөө туршилтын кампанит ажил илгээж шалгана.