SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Messenger campaign

Bitrix24 Campaign нь Telegram, WhatsApp зэрэг чат болон цахим сүлжээгээр харилцагчдад мессеж илгээх боломжийг олгодог. Үүнийг ашиглан урамшуулал, хөнгөлөлт болон бүтээгдэхүүний шинэ мэдээлэл хуваалцаж болно.

Энэ боломж таны ашиглаж буй багцад байгаа эсэхийг шалгана уу.
Bitrix24 багц

Кампанит ажлыг зөвхөн өмнө нь Messenger -ээр танай байгууллагатай холбогдож байсан харилцагчдад илгээх боломжтой. Хэрэв харилцагч хэд хэдэн Messenger ашиглан холбогдсон тохиолдолд тухайн харилцагчийн хамгийн анх ашигласан Messenger рүү илгээгдэнэ. Жишээлбэл, харилцагчийн анхны мессеж Telegram-аар ирсэн бол Telegram рүү илгээгдэнэ.

Энэ нийтлэлээс:

Кампанит ажил үүсгэх

Marketing → Start → Messenger хэсэгт хандаж, загвараас аль нэгийг сонгоно.

Messenger campaign
Messenger campaign

Хялбар ялгаж олохын тулд нэрийг нь өөрчилж болно.

  • Харандааны дүрс дээр дарна.
  • Шинэ нэр оруулна.
Энэ нэр нь зөвхөн Bitrix24 дотор харагдана.
Messenger campaign

Хүлээн авагч сонгох

Bitrix24 -д хүлээн авагчдыг “segments” гэж нэрлэдэг. Segment нь нас, байршил, худалдан авалтын түүх зэрэг нийтлэг шинж чанартай харилцагчдын бүлэг юм.

Marketing campaign -д зориулж харилцагчдын сегмент үүсгэх

Messenger campaign -д зөвхөн dynamic segment ашиглах боломжтой. Хүлээн авагчдын жагсаалт нь мессеж илгээхийн өмнө автоматаар үүсгэгдэнэ.

Сегмент сонгох. Select segment дээр дарж, бэлэн сонголтоос сонгох эсвэл үүсгэсэн сегментээс сонгоно.

Хэрэв тохирох сегмент байхгүй тохиолдолд Create дээр дарж, хүлээн авагчдын жагсаалтыг тохируулна.

Messenger campaign

Сегмент хасах. Кампанит ажлаас тодорхой харилцагчдыг хасах боломжтой.

Жишээ: Худалдан авалт хийхээр аль хэдийн төлөвлөж буй харилцагчдаас бусад бүх харилцагчдад урамшууллын мэдээлэл илгээнэ. Exclusions дээр дарж, хасах сегментээ сонгоод Apply дээр дарна.

Messenger campaign

Мессеж нэмэх

Бэлэн template мессеж ашиглах эсвэл өөрөө мессеж бичих боломжтой.

Мессежийг харилцагч бүрт тохируулан илгээхийн тулд CRM field -ийн утгуудыг оруулж болно.

  1. Гурван цэгтэй цэс (...) дээр дарна.
  2. Lead → Name -ийг сонгоно.
  3. Тухайн хувьсагч текстэд автоматаар нэмэгдэнэ.
Campaign илгээх үед систем нь тухайн хувьсагчийг харилцагчийн бодит нэрээр автоматаар солино.
Messenger campaign
Messenger campaign

Кампанит ажил тохируулах

More хэсгээс илгээх цагийг тохируулна.

Жишээлбэл, харилцагчид Messenger илүү идэвхтэй ашигладаг ажлын бус цагаар мессеж илгээхээр төлөвлөж болно.

Илгээх цагаа сонгоод, Apply дээр дарна.

Messenger campaign

Кампанит ажил илгээх

Хэзээ илгээхээ сонгоод Save дээр дарна.

  • Now — Шууд илгээх
  • Later, manually — Дараа нь Marketing → Campaigns хэсгээс хүссэн үедээ гараар илгээх
  • Schedule — Тодорхой огноо, цагийг тохируулж илгээх
Messenger campaign

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Bitrix24 Campaign нь messenger болон цахим сүлжээгээр харилцагчдад мессеж илгээх боломжийг олгодог.
  • Кампанит ажлыг зөвхөн өмнө нь танай байгууллагатай messenger -ээр холбогдож байсан харилцагчдад илгээх боломжтой.
  • Хэрэв харилцагч хэд хэдэн messenger ашигласан бол кампанит ажил нь хамгийн анх ашигласан messenger рүү илгээгдэнэ.
  • Template ашиглан илүү хурдан үүсгэж болно.
  • Messenger Campaign -д зөвхөн dynamic segment дэмжигдэнэ.
  • CRM дахь харилцагчийн мэдээллийг ашиглан мессежийг хувь хүнд тохируулан илгээж болно.
  • More хэсгээс илгээх цагийг тохируулж болно.