Аппликейшн суулгах үед өгөгдлийн аюулгүй байдлыг хангах
Bitrix24 Market дахь ихэнх аппликейшнийг Bitrix24 Partner - ууд хөгжүүлдэг. Эдгээр аппликейшнийг суулгахаас өмнө Bitrix24 аюулгүй байдлыг нь шалгаж, баталгаажуулдаг. Аппликейшнүүд нь таск, календарь, CRM зэрэг Bitrix24 - ийн төрөл бүрийн хэрэгслүүдтэй ажиллах боломжтой. Харин хэрэглэгчийн өгөгдлийг хэрхэн боловсруулах, ашиглахтай холбоотой хариуцлагыг тухайн аппликейшний хөгжүүлэгч хүлээнэ.
Аппликейшнийг суулгахаас өмнө хандах зөвшөөрлүүдийг (permissions) шалгаж, таны нууц мэдээлэлд хандах эрх шаардахгүй байгаа эсэхийг нягтална уу.
Аппликейшн ямар зөвшөөрөл хүсэж байгааг хэрхэн шалгах вэ?
Аппликейшнийг сонгоод Install дээр дарна. Bitrix24 - ийн тодорхой хэрэгслүүд болон өгөгдөлд хандах зөвшөөрөл хүссэн цонх гарч ирнэ. Хүсэж буй бүх зөвшөөрлийн жагсаалтыг харахын тулд Show all permissions (Бүх зөвшөөрлийг харах) эсвэл Learn more (Дэлгэрэнгүй) дээр дарна.

Самбар дээр аппликейшн хандах боломжтой Bitrix24 - ийн хэрэгслүүд харагдана. Зарим аппликейшн таны Bitrix24 өгөгдлийг хадгалах боломжтой тул ямар мэдээллийг ашиглахыг нь урьдчилан шалгаж, ойлгох нь чухал.

Мөн аппликейшний хүсэж буй зөвшөөрлүүдийг Data security хэсгээс харах боломжтой.

ТОВЧ ОЙЛГОЛТ
- Bitrix24 Market нь Bitrix24 - ийн үйл ажиллагааг өргөжүүлэх зориулалттай олон төрлийн аппликейшнийг санал болгодог. Эдгээрийн ихэнхийг Bitrix24 - ийн албан ёсны түнш хөгжүүлэгчид бүтээдэг.
- Аппликейшнүүд нь таск, календарь, CRM зэрэг Bitrix24 - ийн төрөл бүрийн хэрэгслүүдтэй ажиллах боломжтой. Харин хэрэглэгчийн өгөгдлийг хэрхэн боловсруулах, ашиглахтай холбоотой хариуцлагыг тухайн аппликейшний хөгжүүлэгч хүлээнэ.
- Аппликейшн суулгахаасаа өмнө хандах зөвшөөрлүүдийг сайтар шалгаж, таны нууц мэдээлэлд хандах эрх шаардахгүй байгаа эсэхийг нягтална уу.