SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

MTR тест ажиллуулах

MTR тест нь сүлжээний зам дагуух холболтын асуудал эсвэл удаашрал яг хаана үүсэж байгааг тодорхойлоход тусалдаг. Энэ нь мэдээллийг бодит цаг хугацаанд шинэчилж харуулдаг бөгөөд Traceroute болон Ping-ийн боломжуудыг хослуулсан хэрэгсэл юм.

Traceroute болон HAR file нь хангалтгүй үед Bitrix24 Support нь сүлжээний асуудлыг илүү гүн шинжилж оношлохын тулд MTR-ийн бодит цагийн network quality өгөгдлийг хүсдэг.

Support Chat үйлчилгээ зөвхөн төлбөртэй (commercial) тарифын хэрэглэгчдэд нээлттэй байдаг.

Windows дээр MTR тест ажиллуулах

  1. WinMTR програмыг татаж суулгаад нээнэ.
  2. Host талбарт Bitrix24 дансны URL-аа оруулна (жишээ: test.bitrix24.com). http эсвэл www оруулахгүй.
  3. Start дээр дарж 2–3 минут хүлээнэ.
  4. Дараа нь Stop дээр дарна.
  5. Export TEXT дээр дарж үр дүнг файл болгон хадгална.
  6. Тухайн файлыг Bitrix24 Support-ийн чат руу илгээнэ үү.
MTR тест ажиллуулах
MTR тест ажиллуулах

MacOS дээр MTR тест ажиллуулах

Homebrew багц удирдах системийг суулгана./Homebrew программ суулгагчийг суулгах/

  1. Applications > Utilities > Terminal руу орно.
  2. Дараах командыг ажиллуулна: /bin/bash -c "$(curl -fsSL https://raw.githubusercontent.com/Homebrew/install/HEAD/install.sh)"
  3. Нууц үгээ оруулна.
  4. Суулгалтыг баталгаажуулахын тулд Enter дарна.
  5. Суулгаж дууссаны дараа Homebrew зөв суусан эсэхийг шалгахын тулд командын мөрөнд brew -v командыг ажиллуулна. Хэрэв зөв суусан бол version мэдээлэл гарч ирнэ.
MTR тест ажиллуулах
MTR тест ажиллуулах
MTR тест ажиллуулах

MTR тест ажиллуулах

  1. Applications хавтас руу хандана.
  2. Utilities хавтсыг нээнэ.
  3. Terminal дээр дарж шинэ цонх гарч ирнэ.
  4. MTR хэрэгслийг суулгахын тулд командын мөрөнд brew install mtr командыг оруулна.Дараа нь MTR тест ажиллуулахын тулд дараах командыг оруулна (өөрийн Bitrix24 хаягаар солино):
  5. Командын мөрөнд sudo mtr your Bitrix24 account URL гэж оруулаад (жишээ нь: sudo mtr test.bitrix24.com ) Enter дарна.
  6. Үр дүнг хуулж авах эсвэл screenshot авч хадгална.
  7. Үр дүнг Bitrix24 Support - ийн чат руу илгээнэ үү.
MTR тест ажиллуулах
MTR тест ажиллуулах
MTR тест ажиллуулах

Дэмжлэгийн багт илгээх жишээ мессеж

Мессеждээ MTR - ийн үр дүнгийн файл эсвэл screenshot - ыг хавсаргаж илгээнэ.

MTR тест ажиллуулах