SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

IP хаягаа тодорхойлж, traceroute хийх

IP address нь сүлжээнд таны төхөөрөмжид оноогдсон давтагдашгүй дугаар бол traceroute нь өгөгдөл Bitrix24 сервер хүртэл дамжих замыг хянаж, холболтын аливаа асуудлын шалтгааныг оношлох хэрэгсэл юм.

Системийн удаашралтай холбоотой асуудлыг илрүүлж, шийдвэрлэхийн тулд Bitrix24 Support баг таны IP хаяг болон traceroute-ийн үр дүнг ашиглан өгөгдөл сервер хүртэл ямар замаар явж байгаа болон хаана саатаж байгааг тодорхойлдог.

Support Chat үйлчилгээ зөвхөн төлбөртэй (commercial) тарифын хэрэглэгчдэд нээлттэй байдаг.

Өөрийн IP хаягийг шалгах

  1. CheckIP.org эсвэл ping.eu зэрэг үйлчилгээний сайт руу орно.
  2. Сайт таны одоогийн public IP address-ийг харуулна.\
  3. Харагдсан IP хаягийг:
  • 📋 хуулж авах (copy), эсвэл
  • 📸 дэлгэцийн зураг (screenshot) авч хадгалах
IP хаягаа тодорхойлж, traceroute хийх

Traceroute ажиллуулах /Сүлжээний замыг шалгах /

Windows дээр Traceroute хийх заавар

  1. WIN + R товчийг дарж, Open талбарт cmd гэж бичнэ.
  2. OK дээр дарснаар шинэ Command Prompt цонх нээгдэнэ.
  3. Командын мөрөнд C:\Users\user_name> гэсэн мөрийн ард tracert командыг өөрийн Bitrix24 хаягийн хамт оруулаад (жишээ нь: tracert test.bitrix24.com) Enter дарна.
  4. Trace-ийн үр дүнг хуулж авах эсвэл screenshot авч хадгална уу.
IP хаягаа тодорхойлж, traceroute хийх
IP хаягаа тодорхойлж, traceroute хийх

4 - Windows үйлдлийн систем дэх traceroute командын үр дүн

MacOS үйлдлийн систем дээр traceroute ажиллуулах

  1. Applications хавтас руу орно.
  2. Utilities хавтсыг нээнэ.
  3. Terminal дээр дарснаар, шинэ цонх гарч ирнэ.
  4. Командын мөрөнд user_name@MacBook-Air ~ % гэсэн мөрийн ард traceroute командыг өөрийн Bitrix24 хаягийн хамт оруулаад (жишээ нь: traceroute test.bitrix24.com) Enter дарна.
  5. Trace-ийн үр дүнг хуулж авах эсвэл screenshot авч хадгална уу.
IP хаягаа тодорхойлж, traceroute хийх
IP хаягаа тодорхойлж, traceroute хийх

5 - MacOS үйлдлийн систем дэх traceroute командын үр дүн

IP хаяг болон traceroute-ийн үр дүнгээ support мэргэжилтэнд илгээнэ үү.