SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Үндсэн цэс тохируулах

Bitrix24 бүртгэлийн бүх ажилтанд зориулсан үндсэн цэсийг тохируулах боломжтой. Багийн хамгийн их ашигладаг хэрэгслүүдийг цэсэнд харуулах, шаардлагагүй хэрэгслүүдийг нуух боломжтой. Тухайн нуугдсан хэрэгслүүдэд ажилтнууд хандах боломжгүй.

Үндсэн цэс тохируулах

Энэхүү боломж таны ашиглаж буй Bitrix24 багцад байгаа эсэхийг шалгана уу.
Багцын үнийн мэдээлэл

Зөвхөн Bitrix24 администратор байгууллагын үндсэн цэсийг тохируулах боломжтой.

1. Байгууллагын логоны хажууд байрлах дүрс дээр дарна.
2. Settings сонгоно.

Үндсэн цэс тохируулах

3. Tools хэсгийг нээнэ. Эндээс үндсэн цэсийг тохируулна.

Үндсэн цэс тохируулах

Хэрэгслийг харуулах эсвэл нуухын тулд тухайн хэрэгслийн нэрний хажууд байрлах унтраалгыг ашиглана. Дараа нь Save дээр дарна.

Үндсэн цэс тохируулах

Та дараах хэсгүүдийн хэрэгслүүдийг удирдах боломжтой.

  • Collaboration
  • Tasks and Projects
  • CRM
  • Employees
  • Automation
Хэрэгслийн тохиргоо эсвэл хандалтын эрхийг өөрчлөхийн тулд тухайн хэрэгслийн хажууд байрлах Settings товчийг дарна.
Үндсэн цэс тохируулах

Шаардлагатай тохиолдолд Bitrix24 тохиргооноос тухайн хэрэгслийг бүрэн идэвхгүй болгох боломжтой.

Үндсэн цэс тохируулах

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Бүх ажилтанд зориулсан үндсэн цэсийг нэгдсэн байдлаар тохируулах боломжтой.
  • Хэрэгслүүдийг харуулах, нуух болон хандалтын эрхийг тохируулж болно.
  • Байгууллагын үндсэн цэсийг зөвхөн Bitrix24 администратор удирдана.