SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Call tracking

Call Tracking нь маркетингийн суваг бүрээс хэдэн дуудлага ирж байгааг харах боломжийг олгодог. Ингэснээр маркетингийн үр дүнг шинжилж, шаардлагатай тохиолдолд төсвөө оновчтой хуваарилах боломжтой.

Та өөрийн ашиглаж буй багцад тухайн хэрэгсэл ашиглах боломжтой эсэхийг шалгана уу.

Bitrix24 багцууд болон үнийн мэдээлэл

Хэрхэн ажилладаг вэ?

Call Tracking нь харилцагч хаанаас холбогдож байгааг хянахын тулд өөр өөр утасны дугаар ашигладаг. Утасны дугаар бүр тодорхой маркетингийн суваг эсвэл харилцагчтай холбогдсон байдаг.

Call Tracking нь хоёр төрөлтэй.Үүнд:

  • Static. Маркетингийн суваг бүр тусдаа өөрийн гэсэн утасны дугаартай байна. Жишээлбэл, нэг утасны дугаарыг самбар сурталчилгаанд, нөгөөг нь телевизийн сурталчилгаанд ашиглаж болно.
  • Dynamic. Вэбсайтад зочилсон хэрэглэгч бүр өөр өөр утасны дугаар хардаг. Систем зочин бүрт утасны дугаарыг автоматаар сольж харуулдаг. Энэ арга нь зөвхөн онлайн маркетингийн хувьд ажилладаг.

Харин Bitrix24 нь Static Call Tracking ашигладаг. Энэ нь жижиг, дунд бизнесүүдэд тохиромжтой, зардал багатай шийдэл бөгөөд онлайн болон офлайн маркетингийн аль алинд нь ашиглах боломжтой.

Call Tracking -д ямар утасны дугаар ашиглах вэ?

Bitrix24 -д Call Tracking ашиглахын тулд утасны дугаар түрээслэх боломжтой. Үнэ нь тухайн улс болон хотоос хамаарна.

Утасны дугаар түрээслэх

Мөн ямар ч үйлчилгээ үзүүлэгчээс худалдан авсан өөрийн утасны дугаарыг холбож ашиглах боломжтой.

Зар сурталчилгааны эх сурвалжид утасны дугаар оноох

  1. CRM хэсэг рүү хандана.
  2. Analytics дээр дарна.
  3. Real-time analytics хэсгийг нээнэ.
  4. Sales Intelligence -ийг сонгоно.
  5. Call Tracking дээр дарна.
  6. Утасны дугааруудыг нэмнэ.
  7. Facebook зэрэг зар сурталчилгааны эх сурвалжид утасны дугаар онооно.
  8. Save дээр дарна.

Үүний дараа хэрэглэгч Facebook -ээс танай вэбсайт руу хандахад тухайн оноосон утасны дугаар харагдана. Хэрэв нэг зар сурталчилгааны эх сурвалжид хэд хэдэн утасны дугаар нэмсэн бол зөвхөн эхний дугаар ашиглагдана.

Call tracking
Call tracking
Call tracking

Тухайн утасны дугаараар дуудлага ирэх үед дуудлага CRM -ийн Customer journey талбарт бүртгэгдэнэ. Энэ талбарт харилцагчийн бүх харилцсан түүх харагдана. Sales Intelligence ашигласнаар харилцагчийн анхны харилцаанаас эхлээд Deal амжилттай дуусах хүртэлх бүх үйл явцыг хянах боломжтой.

Call tracking

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Call Tracking нь маркетингийн суваг бүрээс хэдэн дуудлага ирж байгааг хянах боломжийг олгодог.
  • Bitrix24 нь Static Call Tracking ашигладаг. Энэ нь жижиг, дунд бизнесүүдэд тохиромжтой, энгийн бөгөөд зардал багатай шийдэл юм.
  • Bitrix24 -д утасны дугаар түрээслэх эсвэл өөрийн утасны дугаарыг холбож ашиглах боломжтой. Дараа нь эдгээр дугаарыг Sales Intelligence хэсэгт зар сурталчилгааны эх сурвалжтай холбон онооно.
  • Оноосон утасны дугаарт ирсэн дуудлага CRM -д бүртгэгдэж, Customer journey талбарт эх сурвалж нь харагдана. Ингэснээр харилцагчийн анхны харилцаанаас эхлээд Deal амжилттай дуусах хүртэлх бүх үйл явцыг хянах боломжтой.