SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Ажлын бүлэг болон төслүүдийн файлыг удирдах

Ажлын бүлэг болон төслүүдийн файлыг удирдах

Тухайн төсөлтэй холбоотой файлуудыг хадгалж, удирдахын тулд ажлын бүлгийн Drive-ийг ашиглана. Ингэснээр баримт бичгүүдийг илүү хурдан олж, Company Drive-ийг шаардлагагүй файлуудаар дүүргэхээс сэргийлэх боломжтой.

Ажлын бүлгийн Drive-ийг нээх

Шаардлагатай ажлын бүлэг эсвэл төсөл рүү орж, Drive хэсгийг сонгоно.

Ажлын бүлэг болон төслүүдийн файлыг удирдах

Хэрэв энэ сонголт харагдахгүй байвал Extended parameters → Features хэсэгт хандаж идэвхжүүлнэ.

Ажлын бүлэг болон төслүүдийн файлыг удирдах

Файл болон хавтас үүсгэх

Add цэсийг ашиглан дараах үйлдлүүдийг хийх боломжтой.

  • Компьютероос файл байршуулах
  • Хавтас үүсгэх
  • Баримт бичиг, хүснэгт эсвэл танилцуулга үүсгэх
Баримт бичгийг Bitrix24.Docs, Google Docs, MS Office Online, Office 365 эсвэл компьютер дээрх локал засварлагч ашиглан үүсгэж, засварлах боломжтой.
Ажлын бүлэг болон төслүүдийн файлыг удирдах

Файлуудтай Company Drive дээр ажилладагтай адил шаардлагатай бүх үйлдлийг хийх боломжтой.

Company Drive тойм

Ажлын бүлэг болон төслүүдийн файлыг удирдах

Файлыг өөрийн Drive-д холбох

Та файл эсвэл ажлын бүлгийн Drive-ийг бүхэлд нь өөрийн хадгалах санд холбох боломжтой.
Connect to Drive -ийг сонгоно. Ингэснээр файлууд My Drive хэсэгт харагдана.

Ажлын бүлэг болон төслүүдийн файлыг удирдах

Ажлын бүлгийн гишүүдийн хандалтын эрхийг тохируулна. Араа (⚙️) товчийг дараад Assign permissions -ыг сонгоно.

Ажлын бүлэг болон төслүүдийн файлыг удирдах

Анхдагч эрхүүд:

  • Group owner — Full access
  • Moderators — Edit
  • Members — Edit
Зөвхөн Full access -тэй хэрэглэгчид хандалтын эрхийг өөрчлөх боломжтой.

Эрхийн түвшин

Read — Файлуудыг харах
Add — Файлуудыг харах болон байршуулах
Edit — Файлуудыг засварлах, хавтас холбох боломжтой боловч тохиргоог өөрчлөх боломжгүй
Share — Файлуудыг бусадтай хуваалцах
Full access — Бүх үйлдлийг хийх бүрэн эрхтэй

Ажлын бүлэг болон төслүүдийн файлыг удирдах

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Төслийн файлуудыг эмх цэгцтэй хадгалж, удирдахын тулд ажлын бүлгийн Drive-ийг ашиглана.
  • Баримт бичиг, файлуудыг нэг дор үүсгэх, байршуулах, удирдах боломжтой.
  • Файлуудыг My Drive-д холбож, хурдан хандах боломжтой.
  • Хандалтын эрхийн тохиргоо ашиглан хандах эрхийг удирдана.